solongonews
Америктай худалдааны хэлэлцээ хийх хаалгаа хаав
2018-06-02 19:45
Америк ганц талаасаа Европын холбооны ган хөнгөн цагааны бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураах шийдвэр гаргасны улмаас Европын холбоо, Америктай худалдааны хэлэлцээ хийх хаалгаа хаалаа гэжээ.

Европын холбооны Худалдааны зөвлөлийн гишүүн Сесилиа Малмстром 06-р сарын 01-ний өдөр Брюссельд: Америк ганц талаасаа Европын холбооны ган хөнгөн цагааны бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураах шийдвэр гаргасны улмаас Европын холбоо, Америктай худалдааны хэлэлцээ хийх хаалгаа хаалаа гэжээ.

Тэрээр: Европын холбоо урьдаар ган хөнгөн цагааны гаалийн татварыг чөлөөлөх эрх олж, дараа нь Америктай эрх тэгш зөвшилцөн, худалдааны хэлэлцээ хийх байр суурийг баримталсаар ирсэн юм. “Гэвч бидний шаардлагыг хангасангүй учраас одоохондоо Америктай хэлэлцээ хийх хаалга хаагдсан”  гэжээ.

Мөн өдөр Их Британий ерөнхий сайд Тресса Мей мэдэгдэл нийтэлж: Энэ шийдвэрт би сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд Европын холбоотой хамт холбогдох  үйлдвэрлэл болон ажилтныг хамгаална гэжээ. Тэрээр: Ган хөнгөн цагааны үйлдвэрлэл Их Британд маш чухал, батлан хамгаалалтын төслийг багтаасан Америкийн үйлдвэрлэлд ч хувь нэмэр оруулж байгаа юм гэжээ.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл