solongonews
Унтахад учир бий
2019-03-21 20:18
03 дугаар сарын 21 буюу энэ өдөр ”Дэлхийн нойрны өдөр” тохиож байна.

"Дэлхийн нойрны өдөр"-ийг 2008 оноос эхлэн Олон улсын анагаах ухааны нийгэмлэг тэмдэглэж ирсэн. 

Яаж унтвал эрүүл мэндэд ашигтай вэ? Хоногт хэдэн цаг унтах ёстой вэ? Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан та бүхэндээ нойрны тухай зөв мэдээлэл хүргэж байна.

Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Ингэхэд та сайн унтаж чадсан уу? Үүний хариултыг олохын тулд танд гурван асуулт бэлдлээ.

Та сэрүүлгийн цагт найддаг уу?

Үдээс хойш нойр хүрч ажлын эрч хүчинд нөлөөлдөг үү?

Оройн хоолны дараа шууд нойр хүрч эхэлдэг үү?

Хэрэв энэ гурван асуултын нэг нь л “тийм” гэх хариулттай бол та дутуу нойр авсан байна. Нойроо нөхөхийн тулд та шөнөдөө сайн унтахаас гадна үдийн унтлага хийж занших хэрэгтэй.

Насанд хүрсэн хүний хоногт унтах зохистой хугацаа нь 7-8 цаг байдаг бол 3 сараас бага нялх хүүхэд хоногт 14-17 цаг, 1-2 насны хүүхэд 11-14 цаг, 6-13 насны хүүхэд 9-11 цаг унтах ёстой. Харин 14-17 өсвөр насны хүүхдийн хоногт унтах зохистой хугацаа нь 11 цагаас хэтэрч болохгүй.

“Дэлхийн нойрны өдөр”-өөр дамжуулан сайн нойр авахын ач тусыг таниулж, сурталчах, түүнчлэн олон хүнд тулгардаг нойрны хүндрэл, нойргүйдлээс хамгаалж, нойргүйдэлтэй холбоотой өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой юм.

Нойртой холбоотой зарим сонирхолтой судалгаанаас дурдвал:

   Сайн, хангалттай нойр авснаар альцгеймер, сэтгэл гутрал, даралт ихсэх, цус харвах зэрэг олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Инсомниа буюу нойргүйдэлд дэлхийн нийт насанд хүрэгсдийн 30-45 хувь нь өртдөг ба түүнийг дагаад улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн тооцоо гарсан байдаг.

Жил бүр дэлхий дахинд дутуу нойртой жолооны ард сууснаас болж 71,000 орчим зам тээврийн осол, гэмтэл гардаг.

Түүнчлэн сайн нойр авч чаддаггүй насанд хүрэгсдийн 46 хувь нь ажил, албаа таслах магадлалтай байдаг зэрэг олон төрлийн судалгаа олон улсад гарсан байдаг.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл