Хөмсөгний тухай товчхон
2015-12-28 18:21
Өдрийн мэнд, охидоо. Хөмсөгний тухай бага зэрэг бичихийг хүслээ. Хэрхэн зөв зэрлэгээ зулгаах вэ, зөв хэлбэр мөн ургуулах тухай.

Хөмсөг засна гэдэг амар биш, анхны удаа бол мэргэжилтэн дээр очих нь зөв юм. Мэргэжилтнүүд мэдээж гоё цэвэрхэн засаж өгнө. Дараа нь гэртээ засахад ч амар байх болно. Харин өтгөн хөмсөггүй хүн бол засах хэрэггүй л болов уу. Зүгээр зэрлэгээ зулгаавал тохиромжтой.
Мэргэжилтэн дээр очоод засуулснаас 2-3 долоо хоногийн дараа шинээр ургасан зэрлэгийг зулгаана. Зулгаахын өмнө спиртээр мөн лосьоноор арчина. Өвдөлт бага мэдрүүлэхийн тулд.

Хөмсөгний арчилгаа үүгээр дуусахгүй. Өтгөн ургуулахын тулд вазелин эсвэл хөмсгөнд зориулсан масло түрхэж болно. Зөвхөн хөмсгөнд ч биш сормуусанд ч түрхэж болно.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
