solongonews
Хоёр хүүхэд бодлого үр ашигтай хэрэгжиж байна
2017-03-12 10:18
Хоёр хүүхэд бодлого үр ашигтай хэрэгжиж байна

       Хятадын Үндэсний гэр бүл төлөвлөлтийн хорооны орлогч дарга Ван Пэй Ань энэ сарын 11-нд танилцуулахдаа, хоёр хүүхэд бодлогыг хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд Хятадад шинээр төрсөн хүн амын нийт тоо 2000 оноос хойш хамгийн дээд түвшинд хүрч, бодлогын хэрэгжилтийн үр ашиг илэрхий бөгөөд урьдчилсан төсөөлөлдөө бүрмөсөн нийцлээ гэсэн байна.

БХАТИХ-ын XII сонгуулийн V чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр Ван Пэй Aнь:

- 2016 оны 12-р сарын эцэс хүртэл 2016 онд Хятадын эмнэлгүүд 18 сая 460 мянган нялхсыг хүлээн авсан нь 2000 оноос хойш цар хэмжээгээр хамгийн өргөн жил байлаа. Энэ нь "12-р таван жил"-ийн төлөвлөгөөт хугацааны жилийн дундаж түвшнээс 2 сая хүнээр нэмэгджээ.
Хүн амын өсөлтийн нэмэгдэл нь эмнэлэг, эрүүл мэнд зэрэг үйлчилгээний салбарт өндөр шаардлага дэвшүүллээ. Дараагийн шатанд Үндэсний гэр бүл төлөвлөлтийн хороо холбогдох салбаруудтай хамтран ажиллаж, ажлын төсөл болон үүргийн хуваарилалтын дагуу татвар хураамж, нийгмийн даатгал, орон сууц, ажлаар хангах зэрэг бодлогыг цаашид сайжруулна. Эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн өмнөх болон бага дунд боловсрол зэрэг олон нийтийн үйлчилгээний нөөцийн хуваарилалтыг зохицуулан, төрөлтийн төвшин, хүн амын урт хугацааны тэнцвэртэй хөгжлийг цаашид дэмжих болно гэж хэллээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл