Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 12-р сарын 22-нд:
- Байгальд ээлтэй олимп зохион байгуулах үзэл ойлголт 2022 оны Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл болон зохион байгуулалтын бүх үйл явцад нэвтэрнэ. Хятад улс спортын үйлсийн хөгжил болон экологийн соёл иргэншлийг ахиулах чиглэлийг харилцан уялдуулж, хүмүүс цас мөсний спортын хэмжээлшгүй гайхамшгийг танилцан мэдрэхийн зэрэгцээ экологийн сайхныг ч хамгаалж чадах боломжийг бүрдүүлэх болно гэж хэллээ.
Жао Лижянь мөн үргэлжлүүлэн:
- Сүүлийн жилүүдэд Бээжин, Хэбэй муж нь ойжуулалтын ажлыг эрчимжүүлж, Яньчин дэх өвлийн олимпын тосгоны бүтээн байгуулалтын явцад тэмцээний нийт бүсэд 24 мянган ширхэг мод тарьж, олимпын тусгай ой байгуулсан юм. Хятад улс цаашид “Ногоон, хуваалцах, нээлттэй, арвич хэмнэлтэй” үзэл ойлголтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, авсаархан, аюулгүй, гайхамшигтай нэгэн удаагийн өвлийн олимпыг сайтар зохион байгуулах болно гэж илэрхийлсэн байна.
