Эхний гурван улиралд соёлын салбар хурдтай хөгжиж байна
2017-10-30 21:36
Үндэсний статистикийн товчооноос өнөөдөр буюу 30-ны өдөр нийтэлснээр, эхний гурван улиралд Хятадын 54 томоохон соёл болон холбогдох аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн орлого 67618 тэрбум юаньд хүрчээ.
Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 11,4 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд нь 4.4 нэгжээр нэмэгдсэн байна.
Бүртгэлд, соёл болон холбогдох бусад салбаруудын 10 байгууллага нэгжийн дунд соёлын тоног төхөөрөмж үйлдвэрлэхээс бусад 9 байгууллага нэгжийн орлого өсөж байдаг. Үүнд, хоёр оронтой тооноос дээш өсөлтийг биелүүлж байгаа дөрвөн салбар нь “Интернэт+” загвартай соёлын мэдээллийн дамжуулах үйлчилгээний орлого мөн үеэс 36 хувиар өсөж, урлаг, соёлын үйлчилгээний салбарын орлого 16,3 хувиар нэмэгдэж, соёлын бараа бүтээгдэхүүний өсөлт 13.4 хувиар нэмэгдэн, соёл, чөлөөт цагийн үйлчилгээний салбарын өсөлт 13 хувиар тус тус нэмэгджээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
