Ши Жиньпин: - БНХАУ, ОХУ хоёр хаяа нийлсэн найрсаг хөрш, хоёр оны ард түмэн урт хугацааны нөхөрлөлийн суурьтай. Орон нутгийн хамтын ажиллагаа бол хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааны чухал хэсэг юм. Ерөнхийлөгч Путин бид хоёр 2018-2019 оныг БНХАУ, ОХУ-ын орон нутгийн хамтын ажиллагааны он болгохоор тогтсон. Энэ нь хоёр орны орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, боломж нөхцөлийг нэмэгдүүлэн, орон нутаг, мөн аж ахуйн нэгж, иргэд бүгдээрээ хоёр орны хамтын ажиллагааны хөгжилд гар бие оролцож, хоёр орны харилцааны тогтвортой, эрүүл хөгжилд ач холбогдол үзүүлэх болно гэдэгт би итгэж байна гэжээ.
Путин: ОХУ, БНХАУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа эрчтэй хөгжиж, хоёр талт хамтын ажиллагааны цар хүрээ тасралтгүй өргөжиж, хамтын ажиллагааны агуулга ч нэмэгдсээр байна. Орон нутгийн хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны чухал хэсэг юм. Хоёр тал орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны он хэмээх механизмын хүрээнд хөрөнгө оруулалтын уулзалт, худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдаа, форум, урлагийн наадам, харилцан айлчлал зэрэг 100 арга хэмжээ зохион байгуулах болно. ОХУ, БНХАУ-ын орон нутгийн хамтын ажиллагааны он нь хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэн, орон нутгийн хамтын ажиллагааны илүү их боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
