solongonews
Дэлхийн хамгийн том улс төрийн нам ХКН
2018-07-01 20:44
Дэлхийн хамгийн том улс төрийн нам ХКН

ХКН 97 насны ойгоо угтаж буйг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны зохион байгуулах хэлтэс “2017 оны ХКН-ын намын дотоодын статистик тайлан” нийтлэв. Намын зохион байгуулалтын хамрах хүрээ тасралтгүй өргөжиж, татах болон төвлөрөх хүч улам эрчимжиж, намын гишүүний бүтэц улам зүй зохистой болж, намын зохион байгуулалт, гишүүдийн амьжиргаа боломж, эрч хүчээр дүүрэн байгааг тус тайланд харуулжээ.

2017 оны 12-р сарын 31-ний байдлаар, ХКН нийт 89 сая 564 мянган гишүүнтэй болсон нь 2016 оныхоос 117 мянгаар буюу 0.1 нэгжээр өссөн үзүүлэлт юм.

2017 онд олон газар, олон салбарын элсүүлсэн намын гишүүн 1 сая 982 мянга байсан нь өмнөх оныхоос 71 мянгаар нэмэгджээ. 2017 оны сүүлч хүртэлх байдлаар, бүх Хятадын хэмжээнд 19 сая 275 мянган хүн намд элсэх өргөдөл өгч, намд орох идэвхтэн 9 сая 161 мянгад хүрсэн байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл