solongonews
Тэмээт нутгийн мөнгөн өвлийн бахархал
2016-12-19 11:29
Өвөр Монголын Өөртөө Засах Орны анхдугаар удаагийнТэмээний уралдаан болон Сөнид баруун хошууны арван нэгдүгээр удаагийн Тэмээн соёлын наадам 2017 оны 1 дүгэр сарын 9-ний өдрөөс 11-нийг хүртэл Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуунд явагдахаар боллоо.

 Тус удаагийн наадамд буурын адилтгал, ганган атын адилтгал, бурантаг тамах, ширдэг ширэх, тохош нийлүүлэх, эмнэг сургах зэрэг уралдаанууд болно. Тэмээний уралдааны төрөлд 1000, 3000, 6000,10000 метрийн тэмээний уралдаан ба 5×3000 метрийн хүч залгах тэмээний уралдаан болон 3000 метрийн тормын уралдаан, тэмээн поло зэрэг уралдаанууд зохиогдох юм байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл