Дүүрэн бол Урадын Хойд хошуугаар нутагтай. 1990 онд эгэл жирийн малчин айл Гансүхийнд ууган хүү нь болж мэндэлсэн. Таван наснаас эхлэн үргэлж аавыгаа дагаж айл саахалтынханд хүрч үхэр малын арьсыг хавсран идээлж морь, тэмээний тоног хэрэгсэл хийдэг байв. Түүний ээж мөн Урадын Хойд хошууны арьсан эдлэлийн газарт ажилладаг нь түүнд аз тохиол болж, энэ ажилдаа улам сонирхолтой болсон гэх. Балчир багаасаа арьс шир будаж урлах тал дээр нэлээд ойлголттой өсөв. Тэрээр олон жил бичиг соёлын мөр хөөж гадаадад суралцсан ба одоо нэгэнт үндэстний онцлогт зургийг орчин үеийн арьс сийлж урлах аргатай уялдуулсан арьсан эдлэл хийдэг гар урлаач болсон байна.
Түүний "Угалзан хуартай эмээл" бүтээл нь 2019 оны 01-р сарын 10-ны өдрийн Хятад улс · Өвөр Монголын Урадын Хятад хошууны Хятад, Монгол, Орос гурван улсын гар урлал уран зургийн салбарын солилцооны долоо хоногт мөнгөн медаль хүртсэн байна. Үүнээс гадна, том бага хэмжээний гар урлалын тэмцээнд олон удаа шагнал хүртэж байв.
Дүүрэн:
- Би 2009 онд энэ чиглэлээр албан ёсоор сурч эхэлсэн. 2014 онд ажилдаа орсны дараа цалингаа зарцуулж байгаад багаж хэрэгслээ цуглуулсан. Ингээд 2015 оноос өөрийн гэсэн ажлын өрөөтэй болсон байна. Мөн жилд хоёроос гурван удаа гадагш гарч суралцан, мэргэжил дээшлүүлдэг. Нэг явахдаа сараас илүү хугацаагаар явдаг. Тэгээд дараа нь орчин үеийн шинэ шинэ мэргэжлийг суралцаад өөрийн үндэстний соёл болон бүтээлээ хөгжүүлж, улмаар олон хүмүүст таниулж мэдүүлье. Мөн их хот руу ажлын өргөөгөө шилжүүлээд үндэстнийхээ соёл болон шинэ хэлбэр маягийн арьсан мэргэжлийг олон түмэнд мэдүүлье гэсэн юм гээд өөрийн алсын хүсэл мөрөөдлөө бахархал дүүрэн ярьж байлаа.
Залуу насандаа олон зүйлсийг бүтээхийг зорьж яваа тэрээр ажлаа тараад орой үдшийн цагаа ашиглаж арьсан урлалыг хийж байхаас гадна, бас нэгэн утга агуулгатай ажил хийдэг. Тухайлбал, 2016 оны 10-р сарын 01-нд Урадын Хойд хошууны сайн дурынхны нийгэмлэгийг байуулав. Тус нийгэмлэг нь харамчгүйгээр бусдад үйлчлэх, гэр орноо хайрлан хамгаалж байгаль орчиноо цэвэрлэн, нөхөн сэргээхээр гол зорилтоо болгодог. Одоог хүртэл нийт 138 гишүүнтэй болж, урьд хожид 39 удаа бусдад үйлчлэх ажиллагаа өрнүүлж, оролцсон хүний тоо давхардсан тоогоор 1300 гаруйд хүрсэн байна. Оройн зав чөлөөгөөрөө арьсан урлалаа урлаж хагас бүтэн сайн өдрүүдээр зав чөлөө гарвал эдгээр хүмүүсээ зохион байгуулж Урадын Хойд хошууны олон түмэнд үйлчилдэг байна.
Зоригтой залуугийн зорьсон үйлс нь олны мэлмийд хүрч, ололт амжилт их болтугай !
