solongonews
Чэнь Жинин Агаарын чанарыг сайжруулах талаар мэдэгдлээ
2017-03-10 21:33
Чэнь Жинин: - Агаарын чанарыг сайжруулах талаар тодорхой үр дүнд хүрэв

     XII удаагийн БХАТИХ-ын V чуулганаас энэ сарын 9-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Хятадын Хүрээлэн буй Орчныг Хамгаалах Яамны сайд Чэнь Жинин "Байгаль орчныг хамгаалах ажлыг эрчимжүүлэх" асуудлаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Сайд Чэнь Жинин, агаарын бохирдлыг хянах үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш Хятадын агаарын чанарыг сайжруулах ажил нааштай үр дүнд хүрлээ. Энэ нь өнөөгийн засаглалын чиглэл, зам зөв гэдгийг харуулж байна. Манай яам хууль хэрэгжилтийн эрч хүчээ цаашид нэмж, хүрээлэн буй орчны хуулийг зөрчсөн үйл ажиллагаа хийхийг эрс хориглож, агаар мандал, ус хөрсний бохирдлыг шуурхай засна гэж хэллээ.

Чэн Жинин, эдүгээ агаар мандлын засаглалд мөн зарим асуудал оршсоор байна. Үүнд голдуу Бээжин-Тяньжинь-Хэбэйн өвлийн улирлын дулаалгаас үүдэлтэй бохирдлын сайжралт сайн биш байгаа бөгөөд PM 2.5-ын үүсч буйн шалтгаан нэлээд будлиантай, олон талын бохирдуулалтын эх үүсвэртэй холбогдож байгаа болохоор олон газар нутгийнхны ерөнхийд нь засан сайжруулах ажилд зохих бэрхшээл учруулж байна. Үүнд чиглүүлэн, Засгийн газрын энэ оны тайланд өвлийн дулаалгын талаар чухал зохицуулалт хийж, бохирдлоос сэргийлэх эрч хүчээ нэмж, Хүрээлэн буй Орчныг Хамгаалах Яам ч гэсэн мөн бохирдуулалтын эх үүсвэрийн судалгаа шинжилгээ зэрэг ажлаа эрчимтэй хийж, орон нутгийнхны шинжлэх ухаанлагаар бохирдлыг арилгахад нь удирдамж өгнө гэж тэмдэглэв.

Байгаль орчны хамгаалалтын талаар төв Засгийн газрын хяналт шалгалт хийгдээгүй 15 мужийн хяналт шалгалтын үүргийг энэ онд дуусгана. "Байгаль орчны хамгаалалтын хяналт шалгалтын дүрэм"-ийг судлан боловсруулж байгаа бөгөөд засаглалын багц арга хэмжээгээр хүрээлэн буй орчны засаглалын салбарт чухал ахиц гаргахаар бүх хүчээ дайчлан ажиллана гэж тэрээр илэрхийллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл