Хятадын машин механизмын аж үйлдвэрийн холбооноос 08-р сарын 07-ны өдрийн нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2024 оны эхний хагаст Хятад улсын машин механизмын аж үйлдвэрийн эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой байж, инноваци болон хөгжлийн хурдац нэмэгджээ.
Сүүлийн үеийн мэдээллээс харахад Хятад улсын машин үйлдвэрлэлийн цар хүрээ 2024 оны 06-р сарын эцсийн байдлаар 130 мянгаас дээш аж ахуйн нэгжийн тоо өнгөрсөн оны 06-р сарын сүүлчээс 11 мянгаар нэмэгдсэн байна. Үндсэндээ хамрагдсан үндэсний эдийн засгийн таван үндсэн салбарын нэмүү өртөг жилийн өсөлтөд хүрчээ.
Энэ оны эхний хагаст машин механизмын үйлдвэрлэлийн худалдааны импорт, экспортын нийт бараа бүтээгдэхүүний хэмжээ 557 тэрбум 940 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,1 хувиар өсч, улсын барааны худалдааны 18,7 хувийг эзэлжээ.
Хятадын машин механизмын аж үйлдвэрийн холбооны гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Лүө Жүньже:
- Хятад улсын эдийн засгийн урт хугацааны ерөнхий сэргэлтийн үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй бөгөөд машин үйлдвэрлэлийн салбарын тогтвортой үйл ажиллагаа, чанартай хөгжлийг дэмжих таатай хүчин зүйлүүд цугларч, нэмэгдсээр байна. Машин үйлдвэрлэлийн эдийн засгийн үйл ажиллагаа оны сүүлийн хагаст тогтвортой, ахиц дэвшлийн ерөнхий чиг хандлагыг хэвээр хадгалах төлөвтэй байна. Жилийн туршид эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн өсөлтийн хурд 5 хувиас дээш байх төлөвтэй байж худалдаа үндсэндээ тогтвортой байна.
