solongonews
Илүү цагаар ажиллаж, захиалгыг дуусгана
2021-04-30 11:05
Илүү цагаар ажиллаж, захиалгыг дуусгана

   Тэнгэр гэгээ орохын үед Жэжян мужийн Нинбө хотын Бэй Лүнь Oufan Site Нарийвчлалтай Машин ХХК-ний техникч Ван Вэй хаврын бороонд ажилдаа ирэв. 

- Миний нүд бүлцийж хар хүрээ татаад байна уу? Ха ха! Энэ ээлжийн захиалга яаралтай бөгөөд өнөөдөр үдээс өмнө үйлчлүүлэгчдэд хүлээлгэн өгөх болно. Бид бүгд өчигдөр шөнө дундын хоёр цаг хүртэл ажилласан! гэж Ван Вэй сурвалжлагч руу инээмсэглэн хэлэв.
Oufan Site бол Нинбө дахь автомашины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэг компани. Автомашины сэлбэг, тоног үйлдвэрлэхэд сэлбэг, тоног төхөөрөмжийг тогтвортой болгоод дараа нь боловсруулах шаардлагатай, хавчих багаж нь сэлбэг тоногийг хавчиж бэхжүүлдэг "гар" юм.
  Сүүлийн хоёр жилд Хятад улсын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн эрэлт эрс нэмэгдэв. Oufan Site мөн хурдтай хөгжлийн шатанд орж, захиалга үргэлжлэн ирсээр байна. 
  - Бизнес хөгжиж байна, хэн баярлахгүй байж чадах вэ? Энэ ажлыг гүйцэтгэхэд хичнээн завгүй байсан ч үнэ цэнтэй гэж Ерөнхий менежер Жан Жяньмэн хэлэв. Тэрээр компанидаа эрт ирлээ. Утасныхаа дэлгэцийг шударч, үйл ажиллагааны мэдээллийг хараад: 
- Харж байна уу, одоогийн байдлаар захиалга долоодугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Компанид сайхан цаг үе тохиож байна гэж хэллээ. 
  Үйлдвэрийн газарт машин төхөөрөмжийг аянга цахилгаан шиг дуугарган ажиллаж, гагнуурын оч нь солонгын өнгөөр мяралзаж байлаа. Шинээр худалдаж авсан хоёр том оврын CNC багаж бүрэн хүчин чадлаараа ажиллаж, зүсэх шингэн нь үсэрч цацагдана. Өндөр хурдтай эргэлдэгч тээрэмдэх таслагчийн дор Хөнгөн цагааны хайлшны хавтан дээр сэлбэг тоногийн төрх байдал аажмаар гарч ирж байлаа. 
- Шинээр худалдаж авсан эдгээр хоёр том “хүчит ажилтан”-ы ажлын үр дүн үнэхээр сайн байна. Өмнө нь зах зээл ийм сайн байна гэж төсөөлөөгүй байсан болохоор цөөн том оврын багаж хэрэгсэл худалдаж авсан нь харамсалтай гэж Жан Жианмэн магтах бөгөөд бас бага зэрэг харамсаж байлаа. 
"Хүчит ажилтан" гайхалтай энергитэй. Гэхдээ олон үйл явц нь ахлах ажилтны "гарын ур"-тай салшгүй холбоотой. Мөн "өндөр нарийвчлалтай" гэдэг нь Oufan Site-ийн бүтээгдэхүүн зах зээлийн таашаалыг өргөн хүлээдгийн шалтгаан юм. 
   Үйлдвэрийн газрын нэг буланд шинэ хавчих багаж бүрийг нямбай байрлуулсан харагдана. Ван Вэй сэлбэг тоногийн загварыг ашиглан хавчих багаж хийх ажлын гүйцэтгэлийг хэсэг хугацаанд туршин үзэж. хэсэг хугацааны дараа зургаан өнцөгт эрэг чангалах түлхүүрийг аваад тохируулга хийж, хавчих багажыг хамгийн сайн нөхцөлд байгаа эсэхийг шалгана. Нарийвчлал стандартад нийцэж байна уу? Байршил, хавчсан нь найдвартай юу? Хавчуулсны дараа тоног төхөөрөмж тогтвортой байна уу? Ван Вэйгийн үзэж байгаагаар шалгаж, хүлээн авах нь шалгалт өгөхтэй адил юм. Шалгалтын бичиг баримтаа өгөхөөсөө өмнө шилдэг оюутнууд хүртэл түүнийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй байдаг. 
   Өглөөний 09:00 цагт "шалгалт" цагтаа эхлэв. Ван Вэй болон түүний хамт олон бусад захиалга хийхээр яаралтай ажиллахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийн санал бодлыг тэвчээртэй хүлээж байлаа. "Шалгагч" нь автомашины сэлбэг үйлдвэрлэдэг томоохон компаниас гаралтай. Энэ бол Tesla зэрэг шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн нийлүүлэгч юм. 
   Үд дундын үед техникийн хэлтсийн менежер Дай Вэйшинь сайн мэдээ дуулгалаа. 
- Анхны туршилт маш амжилттай болсон! Үйлдвэрлэлийн хэлтсийн сайн хамтын ажиллагааны ачаар үйлчлүүлэгч энэ ээлжийн бүтээгдэхүүнд маш их сэтгэл хангалуун байна гэсэнд Ван Вэй тэд маш ихээр баярлаж байлаа. 
- Та мэдэх үү? Энэ удаагийн шалган хүлээн авахад зориулж техникийн хэлтсийн залуус 25 хоног дараалан хатуужилтай ажиллаж, эхний ээлжийн захиалгын дөрвөн бүтээгдэхүүнийг гаргаж авсан юм. Энэ бол бүх салбарыг тэргүүлж буй хурд юм! гэж Дай Вэйшинь хэлэв. 
  Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжаас гадна шинэ "шалгалтын асуулт" нэмж оруулав. Тухайлбал, 18 бүтээгдэхүүн агуулсан хоёр дахь захиалгыг хагас сарын дотор зураг төслийн төлөвлөгөө гаргах явдал юм. 
- Таны илгээсэн дэлгэрэнгүй мэдээлэл, зургийг хүлээн авлаа. Бид цаг тухайд нь хүлээлгэн өгөх болно гэж хэлээд Да Вэйшин утсаа тасалж, хоолны газар хүрч хоол аваад шууд оффис руугаа явлаа. Хоолоо идэх гэж байтал утас дахин дуугарав. Зориулалтын вичат группт "Шалгалтын асуултууд" ар араасаа гарч ирж байлаа. Харин Дай Вэйшинь гэр бүлийнхэндээ вичат мессеж илгээж:
- Би том ажилтай, амралтын өдрүүдэд илүү цагаар ажиллах болно гэж хэллээ. 
 Дай Вэйшинь хоолоо түр завсарлан савхаа тавьж, компаний шилдэг инженерүүдийг дуудан цуглуулав. Ингээд бүгдээрээ санал бодлоо чөлөөтэй солилцож техникийн төлөвлөгөө хамтдаа зөвлөсөн. Дараа нь тус тусын компьютеруудаа асааж, 3D загварчлалын программ хангамж ашиглан зураг төсөл зохиож эхлэв.
- Энэ бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх хугацаа богино, боловсруулахад хэцүү байдаг. Та бүхэн илүү цагаар хагас сар тасралтгүй ажиллаж энэ төслийг амжуулахад бэлэн байгаарай. Ажлаа амжуулж дуусаад би бүгдийг хоолонд урих болно! гэж Да Вэйшин хамт олныхоо сэтгэлийг сэргээн урамшуулж байв.
  Жан Жяньмэн хаалгыг урагш түлхэн орж ирээд:
- Дай Вэйшинь, шинэ захиалга ирлээ! Энэ удаад урьд өмнө хэзээ ч хамтран ажиллаж байгаагүй шинэ үйлчлүүлэгчээс иржээ. Бидний энэ салбар дахь нэр хүндийн тухай хүмүүс сонсож, санаачилга гарган биднийг хайж ирээд байна. Үйлчлүүлэгчид маргааш газар дээр нь зочлохоор ирнэ, би вичат группт татах гэж байна, та холбоо бариарай гэж хэлээд гарахаасаа өмнө:
- Захиалга нь хичнээн яаралтай байсан ч гэсэн хоолоо хойшлуулж болохгүй шүү гэж нэмж хэллээ.  
 Дай Вэйшинь яаран хоёр хазаж хоолоо идээд, компьютерийнхээ өмнө буцан сууж:
- Сайн хэрэг байна, ханцуй шамлан хийе. Илүү цагаар ажиллаж захиалгаа амжуулъя! гэж хэлж байлаа.  

Зохиогч: Нийтлэлийг ВАН ВЭНЬЖЭН
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл