solongonews
Хятад улс бараа бүтээгдэхүүний дэлхийн худалдааны хамгийн том орон боллоо
2022-10-02 16:03
Хятад улс бараа бүтээг дэхүүний дэлхийн худалдааны хамгийн том орон боллоо.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ шинэ дээд амжилт тогтоож,дэлхийн бараан бүтээгдэхүүний худалдааны хамгийн том орон болсон юм. Боомтын нэвтрүүлэх чадвар нь боомтын тээвэрлэлтийн хүчин чадлыг хэмжих чухал үзүүлэлт билээ. 2021 онд Хятадын Шаньдүн боомтын группийн ачаа тээвэрлэлтийн хэмжээ 1.5 тэрбум тонныг давж, дэлхийд тэргүүлсэн байна.

Уламжлалт боомт нь хүний удирдлагагүй, ухаалаг боомт болж шинэчлэгдэж байна

Шаньдүн боомт группийн Чиндао боомтод усан зогсоол болон контейнерын талбай дахь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж, удирдлагагүй контейнер ачааны машинууд эмх цэгцтэй ажиллаж байна. Энэ оны 06-р сард энэхүү автомат боомтын гүүрэн краны нэг машины ашиглалтын хамгийн өндөр үр ашиг нь цагт 67.76 байгалийн хайрцагт хүрч, автоматжуулсан зогсоолын ачиж буулгах үр ашгийн дэлхийн дээд амжилтыг ес дэх удаагаа тогтоосон байна. Харин арван жилийн өмнө боомтын ажилчид үйл ажиллагаа явуулахын тулд бараг 50 метрийн өндөртэй гүүрэн дээр ажилладаг байсан бөгөөд ачиж буулгах ажлыг бүхэлд нь хүний хүчээр хийдэг байв.

Сүүлийн 10 жилд 3345 км далайн эргийн шугамаар олон орчин үеийн ухаалаг боомт байгуулагдсанаар ажилчдын ажлын дарамтыг хөнгөлж, ажлын орчныг сайжруулсан байна. Үүний зэрэгцээ эргүүл ажилтны тоо ч дагалдан багасаж, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын түвшин дээшилсэн байна.

Хуурай бараа тээвэрлэдэг боомтын хүрээлэн буй орчин сайжирчээ

Чиндао боомттой гудамж алслан суугуул иргэдийн хороолол байдаг. Боомтын ойролцоо суудаг Гао Цисун өөрийн хороололдоо бие чийрэгжүүлах дасгалаа хийдэг болсон. Энэ нь бүр хүрээлэн буй орчны сайжирсантай шууд холбоотой гэж Гао Цисун бидэнд танилцууллаа.

Хуурай бараа тээвэрлэдэг боомт болсноор Чиндао боомтод нүүрс болон төмрийн хүдэр зэргийг ачиж буулгах тохиолдол их. Сүүлийн 10 жилд Шаньдүн боомт бохирдол үүсгэдэг тоног төхөөрөмжийг шигшиж, боомтын бохирдлыг засаж, бүрхүүл материал, ачиж буулгах шүршүүр зэргийг засан өөрчилсөн бөгөөд Хятадын
хамгийн анхны устөрөгч хийн станцыг байгуулсан байна.

Боомтоор нэвтрэх горимыг хялбарчилж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, нийлүүлэлтийн хэлхээний тогтвортой байдлыг хангажээ

- 10 жилийн өмнө Чиндао боомтоос контейнерыг боомтоос гарган авах гэвэл би заавал олон байгууллагаар явж, нэвтрэх гар гүйцэтгэлийг бүрдүүлэх хэрэгтэй гэж Чиндао боомтод 27 жил ажилласан Ван Жяжүнь бидэнд танилцууллаа.

Сүүлийн 10 жилд Хятадын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын ерөнхий хэмжээ 2012 оны 24.4 триллион юаниас өнгөрсөн оны 39.1 триллион юань болж өссөн байна. Худалдааны хэмжээ жил дараалан нэмэгдэхийг дагалдан боомт гармын үйл ажиллаагаа явуулах стандартад өндөр шаардлага тавьсан байна. 10 жилийн дараах өнөөдөр болоход боомтоос контейнер гаргаж авах явц бүхэлдээ хялбарчлагдсанаар барахгүй бүх үйл явцыг онлайнаар биелүүлэх болжээ.

Хятадын боомт гармууд өндөр чанартай хөгжил рүү ахин урагшилж байна

Арван жилийн хугацаанд Шаньдүн боомтын групп жилийн 1.5 тэрбум тонн бараа ачаалах хүчин чадалтай, 34 сая стандартчилсан контейнер агуулах талбайтай болон хөгжсөн байна. Аяллын шугамын ерөнхий тоо 320 гаруй болж, Хятадын умард бүс нутгийн боомтын тэргүүн байранд оржээ.

Шаньдүн боомтод гарсан арван жилийн өөрчлөлт нь Хятад улс боомтыг өндөр чанартай хөгжлийн нэгэн бодит жишээ болно. Сүүлийн арван жилд Хятадын боомтуудын хэмжээ өргөжсөн. 2021 оны жилийн эцсийн байдлаар Хятад улс нийт 20.867 усан зогсоол, 10.000 тонн болон түүнээс дээш 2.659 усан зогсоол, усан замын тээврийн дэд бүтцийн нийт хэмжээ дэлхийд 1-рт хэвээр байна. Хятад улс 100 гаруй улс орон, бүс нутгийн томоохон боомтуудтай далайн замын холбоог тогтоож, дэлхийн хамгийн өндөр далайн тээврийн холболттой улс болсон бөгөөд 2021 онд Хятадын боомтын ачаа тээвэрлэлт, контейнерын дамжуулалтын тоо дэлхийд 1-рт ордог байна. Шаньдүн боомт группийн төлөөлөл болсон Хятадын боомтууд дэлхийн тэргүүний шилдэг далайн боомтуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талд илүү хатуу арга хэмжээ авч байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл