Цагаан сар айлчлан ирж буй энэ өдрүүдэд Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Алтанхил сумын Баянхангай гацааны намын гишүүн, малчин Эрдэнэгэрэлийн гадна унаа хөсөг цөрхлөн, монгол гэрийн тооноор уянгат дуу цуурайтаж уяхан эгшиг сонордон, Улаанмөчирийнхөн малчидтай хамт сар шинээ угтлаа.
Өнгөрсөн жилийн 11-р сарын 08-ны өдөр Шилийнгол аймгийн “‘Улаанмөчирийн үзэл санааг бадруулан ард түмэнд үйлчилье’ - Тал нутгийн ерөнхийлсөн үйлчилгээний хөнгөн морьт цэргийн мордох ёслол”-ыг зохион байгуулснаас хойш бүх аймгийн Улаанмөчирийхөн тухайн нутгийнхаа холбогдох байгууллага нэгжийн хамт хөдөө орон нутагт ажиллаж, уран сайхны тоглолтоо өргөн барих болсон юм. Түүнчлэн эдгээр байгууллага нэгжийн дааж авсан үүрэг, үйлчилгээг малчин түмэндээ хүргэдэг болсон байна. Энэ удаагийн үйл ажиллагааны зорилго ерөнхийдөө иймэрхүү боловч басхүү нэгэн шинэ агуулга нэмэгджээ. Ерөнхийлсөн үйлчилгээний ажилтнууд олон түмэнд мал аж ахуйн оронд байнга тохиолддог өвчин архагаас хэрхэн урьдчилан сэргийлэх, ядуурлаас ангижруулах төрийн бодлого зэргийг танилцуулсны дараа Улаанмөчирийн жүжигчид малчидтай хамт тоглолт хийж, сар шинээ баяр хөөртэй угтаж байна.
