Сакраменто Кингс, Индиана Пэйсерс багууд 2019 оны улирлын өмнөх тоглолтоо Энэтхэг улсад хийхээр болсныг 12-р сарын сүүлээр комиссар Адам Силвер мэдэгдсэн байна. Лос Анжелес Лэйкерс болон Брүүклин Нэтс багууд 2019-2020 оны улирлын өмнөх тоглолтоо БНХАУ-д хийхээр болсныг лиг зарлалаа.
2019 оны 10 сарын 10-нд Шанхайд, 10 сарын 12-нд Шэнь Жэнь хотод хоёр баг тоглолтоо хийх хуваарьтай. ЛеБрон Жэймсийн хувьд гурав дахь удаа БНХАУ-д тоглохоор болж буй нь энэ бөгөөд 2007 онд Кливлэнд Кавалиэрс, 2013 онд Майами Хит багийн хамтдаа БНХАУ-д тоглож байсан юм.
Хамгийн сүүлд Филадельфиа 76 болон Даллас Маверикс багууд 2018-2019 оны улирлын өмнөх тоглолтоо БНХАУ-д хийсэн. Мөн 2004 оноос БНХАУ-д NBA 17 баг тоглолтоо хийсэн бөгөөд нийт 26 тоглолт явагдсан байна.
