ӨМӨЗО-ы Ардын засгийн газар 06 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлаас мэдээлэхдээ, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны суртал ухуулгын хэлтэс, ӨМӨЗО-ы оюуны соёл иргэншлийн байгууллыг удирдах зөвлөлийн албанаас зохион байгуулах 2018 оны анхны “Содон нахиа солонгорсон амралтын өдөр”-ийн үйл ажиллагаа энэ зуны амралтын хугацаанд болохыг мэдэгджээ.
Хүүхэд залуучуудын Хятад улсын онцлог бүхий социализм, Хятадын мөрөөдлийн тухай ойлголтыг гүнзгийрүүлж, Өвөр Монголын хүүхэд багачуудын соёлын амьдралыг баяжуулж, хүүхдийн соёлын шилдэг бүтээгдэхүүнийг бүтээж, хүүхэд залуучуудад суралцах, үзэл бодлоо солилцох тавцанг бий болгох, Өвөр Монголын соёл хүмүүжлийн түвшинг дээшлүүлэх зорилготой олон олон цуврал үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
“Хүүхдийн сэтгэлээр намаа магтан дуулъя”, “Хүүхдийн жүжгийн налгар наадам”, “Анарын үр шиг сэтгэлээ холбоё”, “Хүүхэд багачуудын тал нутгийн аялал”, “Тал нутгийн картон киноны үдэш”, “Гялалзсан улаан од” хувьсгалын киноны үзэсгэлэн, “Соёлын хасаг тэрэг” хувьсгалын өлгий үндэстний цөөнхийн хил хязгаарын хөдөө тосгоны мал аж ахуйн орны сургуулийн тоглолт, “Бяцхан Улаанмөчир”, “Хөгжөөнт амралт тал нутгийн ном унших өдөрлөг” гэсэн олон олон үйл ажиллагааг зохион байгуулах аж.
