
Өндөг болон сүү нь хүний биеийн дархлааны системтэй нягт холбоотой зайлшгүй хэрэгцээт уургийн чухал эх үүсвэр юм. Хэдий сүү дан ганцаар уургийг агууламж өндөр биш боловч өдөрт дор хаяж 300 грамм сүү ууснаар 8 грамм орчим уургийг авах боломжтой.
Үүний хажуугаар сүү, өндөг нь B-гийн төрлийн витаминыг маш сайн нөхдөг. Ялангуяа, B1 болон B2 нь хүний бодисын солилцоог хурдасган, амин үзүүлэлтийг тогтвортой байлгахад тусладаг байна. Сүүнд B2 ихээр агуулагддаг бол, өндгөнд хүний биед хэрэгцээтэй бүхий л B-гийн төрлийн витаминууд агуулагддаг.
Үүнээс гадна, сүү бол хамгийн хямд болон үр ашигтайгаараа бие дэх кальцийг нөхөж болох бүтээгдэхүүн юм.
Гэхдээ сүү уух явцад кальцийн шимэгдэлт гэдэг зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Сүүнд агуулагдах A болон D витамин нь кальцийн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг.
Харин өндгөнд агуулагдах шим тэжээл, эрдэс бодис харьцангуй олон байдаг. Тухайлбал, B-гийн төрлийн витаминуудаас гадна A,D витаминууд нь сүүнд агуулагддагаас хамаагүй өндөр байдаг байна. Тиймээс хамтад нь хэрэглэвэл кальцийг маш сайн нөхөхөөс гадна кальцийн шимэгдэлтийг нэмэгдүүлнэ.
Уураг нь эсийн хуваагдлыг дэмждэг учраас эсийн хөгжил нь уургаас шууд хамааралтай. Дээр дурдсанчлан сүү болон өндгөнд агуулагдах уураг нь сайн чанарын уураг бөгөөд тархин дахь мэдрэлийн эсүүдийн мэдээлэл дамжуулах хурдыг нэмдэг.
Мэдээж тус хоёр хүнсийг хадгалах горимыг зөрчилгүй зөв зохистой хэрэглэх нь чухал юм. Өндгийг болгож идэх арга маш олон байдаг. Эдгээр дундаас шарж болон хуурч идэх нь амттай боловч өндөгний тос шингээх чанар нь маш өндөр бөгөөд эцсийн дүнд маш өндөр илчлэгтэй болон хувирч эрүүл мэндэд үзүүлэх сайн нөлөө нь буурдаг. Тиймээс чанаж идэх нь хамгийн тохиромжтой арга боловч болгох хугацаагаа анзаарах хэрэгтэй. Жишээ нь, шүүрхий өндөг Салмонеллийн халдварын нянг агуулж байх өндөр магадлалтай байдаг.
Эцэст нь дурдахад ямар ч зүйл ихдэхээрээ хор болдог гэдэгчлэн адил өдөрт хэрэглэх дээд талын хэмжээ бас бий. Өндөгний шаранд холестрол агууллагддаг ба насанд хүрсэн хүн өдөрт нэгийг идэх нь хангалттай. Цусан дахь холестрол ихтэй хүмүүс долоо хоногт тавыг идэж болно. Сүүний тухайд мөн л адил хэмжээ хязгаартай бөгөөд өдөрт 474 грамм нь насанд хүрсэн хүний дээд хязгаар гэнэ.
