Сансар аяллын салбар хоёр өдрийн дотор хоёр удаа амжилттай хөөргөжээ
2021-03-13 21:22
Хятадын сансар аяллын салбар хоёр өдрийн дотор хоёр удаа амжилттай хөөргөжээ.
Хятад улсын Жючюнь хиймэл дагуул хөөргөх төв дээр Чанжэн 4C зөөгч пуужинг ашиглан алсаас тандан судлах буюу Яо-Гань 31-04 дагуулыг 03-р сарын 13-ны 10:19 цагт амжилттай хөөргөв. Хиймэл дагуул нь урьдчилан тогтоосон тойрог замдаа оржээ.
Хятад улсын Вэньчан сансрын хөөргөх талбар дээрээс 03-р сарын 12-ны 01:51 цагт Чанжэн7- Яао 2 зөөгч пуужин хөөргөх ажлыг амжилттай хийж гүйцэтгэв. Чанжэн7- Яао 2 зөөгч пуужинг Чанжэн 7 зөөгч пуужингаас боловсруулж сайжруулсан юм.
Хятадын сансрын аяллын салбар дараалан ялалт байгуулж, хоёр өдрийн дотор хоёр дараалсан хөөргөлтийг амжилттай биелүүлэв.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
