solongonews
“Үндэстний утга зохиол” сэтгүүл эх хэлээрээ бичсэн 500 гаруй зохиол бүтээлийг нийтлэв
2019-10-17 20:20
“Үндэстний утга зохиол”сэтгүүл Монгол, Төвд, Уйгар хэлээр хэвлэгдэж эхэлсэн арван жилийн хугацаанд эх хэлээрээ бичсэн 500 гаруй зохиол бүтээлийг нийтлэв.

Энэ сарын 16-ий өдөр Бээжинд хуралдсан “Үндэстний утга зохиол”-гийн Монгол, Төвд, Уйгар хэвлэгдэж эхэлсэн арван жилийн ойг тэмдэглэх дугуй ширээний хурлаас сурвалжлагч мэдээлэхдээ Хятад улсын дотоодын цорын ганц бүх улсын чанартай цөөн тоот үндэстний уран зохиолын сарын сэтгүүлийн хувьд “Үндэстний утга зохиол” сэтгүүл нь 2009 оноос эхлэн Монгол, Төвд, Уйгар хэлний хэвлэлээ эхлүүлж, эх хэлээрээ бичсэн 500 орчим зохиолыг нийтлэн цөөн тоот үндэстний үг хэл үсэг бичигтэй уншигчдад өнөөгийн Хятад улсын уран зохиолын хамгийн шинэ байдал  болон Хятад улсын уран зохиол цэцэглэн хөгжсөн байдлыг ойлгуулж танилцуулж байна.

“Үндэстний утга зохиол”сэтгүүл нь Хятад улсын Зохиолчдын эвлэлээс санаачлан, Хятад улсын Зохиолчдын хэвлэлийн групп хариуцан хийж буй бух улсын дотоодын цорын ганц улсын чанартай цөөн тоот үндэстний уран зохиолын сарын сэтгүүл юм. Хятад хэвлэл нь 1981 онд эхэлсэн байна.

“Үндэстний утга зохиол” сэтгүүл нь Бээжин, Шиньжян, Төвд, Хөхнуур, Өвөр Монгол, Гансү зэрэг газарт гурван хэлээр зохиолч орчуулагчийн эх бичгийг засах сургалт семинар зохион байгуулж, цөөн тоот үндэстний зохиолч орчуулагчийн уран зохиолын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор хэсэг бүлэг зохиолч, орчуулагчдыг сургалтад хамруулж бэлдсэн байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл