solongonews
Хагас жилд патентын тоо 4 сая 568 мянгад хүрчээ
2023-07-19 10:17
Хагас жилд патентын тоо 4 сая 568 мянгад хүрчээ.

   Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, 2023 оны эхний хагас жилийн оюуны өмчийн ажил байдлыг танилцууллаа.

    Оюуны өмчийн үндэсний ерөнхий газрын орлогч дарга Хү Вэньхуй хэлэхдээ, “Оны эхний хагаст нийт 433 мянган шинэ бүтээлийн патент, 1 сая 104 мянган ашиглалтын патент, 344 мянган дизайны патентыг зөвшөөрсөн бол 35 мянган олон улсын патентын өргөдлийг хүлээн авчээ. Патентын дахин шалгалтын 33 мянган хэрэг, хүчингүй болсон 4433 хэргийг шийдвэрлэсэн байна. Хятадаас өргөдөл гаргагчид Гаагийн системээр дамжуулан нийт 957 олон улсын дизайны өргөдөл дэвшүүлсэн байна. Энэ оны 06-р сарын эцсийн байдлаар Хятад улсад хүчин төгөлдөр шинэ бүтээлийн патентын тоо 4 сая 568 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 16.9 хувиар өсжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл