solongonews
Хятад улс олон улсын цэргийн салбарын хамтын ажиллагааны шинэ орчныг бүрдүүлэхээр хичээн зүтгэх болно
2017-10-27 17:27
Хятадын Батлан Хамгаалах Яамны ээлжит хэвлэлийн бага хурал 26-д Бээжинд болов.

БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Рэнь Гүөчян Хятад- АНУ, Хятад- ОХУ-ын  цэргийн салбарын харилцаа зэрэг асуудлаар гадаад дотоодын сэтгүүлчидтэй ярилцжээ. Хятадын тал олон улсын цэргийн салбар дахь хамтын ажиллагааны шинэ боломжийг бүрдүүлж, шинэ цаг үеийн олон улсын цэргийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ төвшинд хүргэхээр идэвхтэй хичээн чармайх болно гэж тэрээр хэлжээ. Та бүхэн одоо дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу

Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн гишүү, Батлан хамгаалахын сайд Цан Ваньчуань багаа ахлан Хятад- АСЕАН-ы орнуудын Батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалт, АСЕАН-ы орнуудын Батлан хамгаалахын сайд нарын өргөтгөсөн хуралд оролцжээ. Рэнь Гүөчян энэ айлчлалын талаар танилцуулж хэлэхдээ: Уулзалт болон айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Цан Ваньчуань Хятадын эргэн тойрны орнуудын хоорондын гадаад бодлого болон бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны үзэл баримтлалыг танилцуулсан байна гэжээ. Хятад болон АСЕАН-ы хамтарсан цэргийн сургуулилт хийх гэж буй талаар танилцуулжээ.

Рэнь Гүөчян: Хятадын арми цаашид Ази, Номхон далайн орнуудыг багтаасан дэлхийн улс орнуудын армитай найрсаг харилцаа болон ажил хэрэгч хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, харилцан ойлголцол, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, бүс нутгийн олон талд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны механизмын хөгжлийг ахиулах болно. Хятад улс АСЕАН-ы холбогдох талуудтай анхан шатны хамтын ойлголтод хүрч, энэ жилдээ багтаан техникийн зөвлөлдөөн зохион байгуулж, зөвлөлдөөний үр дүнд суурилан хамтарсан цэргийн сургуулилт хийх болно гэжээ.

Хурлын үеэр Цан Ваньчуань сайд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзжээ. ОХУ болон Хятадын цэрэг арми хоёр орны харилцааг шинэ төвшинд хөгжүүлж байна гэж Оросын тал үзэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Рэнь Гүөчян хэлэхдээ: Хятад, ОХУ хоёр тал хамтаар чармайж, хоёр армийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх болно гэжээ.

Рэнь Гүөчян: Энэ жил Хятад, ОХУ-ын армийн хоорондын харилцаа улам гүнзгийрч байна. Хоёр тал стратегийн зөвлөлдөөн хийж, пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн хэвлэлийн бага хурлыг гурав удаа, тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтыг хоёр удаа хийж, Хятадын тал ОХУ-д хүрч олон улсын цэргийн тэмцээнд оролцож, тэмцээний зарим төрлийг анх удаа Хятадын нутагт явгадуулсан байна. Мөн энэ жилд багтаан хоёр улсын арми пуужингийн довтолгооноос хамгаалах компьютерын хамтарсан сургуулилт зэрэг үйл ажиллагааг явуулахаар төлөвлөөд байгаа юм гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп 11-р сард Хятадад айлчилна. Рэнь Гүөчян: нэгэн үе хоёр орны тэргүүн нарын дэмжлэгээр Хятад, Америк хоёр армийн дээд зиндааны харилцан айлчлал, механизмын зөвлөлдөөн болон цэрийн армийн харилцан итгэлцлийн механизмыг байгуулах, мэргэжлийн солилцоо, нэгдсэн сургуулилт зэрэг талаар нааштай үр дүнд хүрсэн. Энэ жилдээ багтаан хоёр тал мөн олон салбарт олон төвшний яриа хэлэлцээ өрнүүлэх болно гэжээ.

Рэнь Гүөчян: Бид Америкийн талтай бие биеэ хүндэтгэж, итгэлцээ гүнзгийрүүлэн, ойлголт солилцоо болон ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, маргааныг ухаалгаар хянан зохицуулж, хоёр орны харилцаанд шинэ эрч хүч, шинэ боломжуудыг бий болгохыг хүсэж байна гэжээ.

Рэнь Гүөчян :Хятад улс олон улсын цэргийн салбар дахь хамтын ажиллагааны шинэ боломжийг бүрдүүлж, олон улсын харилцаан болон хүн төрөлхтний нийтийн хувь заяаны цогцын байгуулалтыг түлхэн ахиулж, шинэ цаг үеийн олон улсын цэргийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ төвшинд хүргэхээр идэвхтэй хичээн чармайх болно гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл