solongonews
“Xiaomi” компани зурагтынхаа үнийг хямдруулав
2018-09-05 15:56
БНХАУ-д хамгийн ихээр борлогддог “Xiaomi Mi TV 4A” загварын зурагтынхаа үнийг үйлдвэрлэгч компани бууруулснаа зарлав.

Хятадын төдийгүй Азийн бусад орны зах зээлд уг бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй байгаа тул үнийн хувьд илүү уян хатан бодлого баримталж эхэлсэн гэж компанийнхны зүгээс тайлбарлаж байна. Өмнө нь160 орчим ам . долларooр зарагдаж байсан, одоо бол 134 ам.долларын үнэтэй болж хямдарсан энэхүү зурагтыг эхний ээлжид Индонезод худалдаалж эхлээд буй.
32 инчийн IPS дэлгэцтэй, чанарын хувьд мэргэжилтнүүдээс сайн үнэлгээ авсан энэхүү зурагт Хятадын зах зээлд хамгийн олноор борлогддог, үнийн хувьд боломжийн гэгддэг бүтээгдэхүүн юм.  

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл