ХIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 03-р сарын 13-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хаагдсаны дараа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцон дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр Засгийн газрын өөрийн гэсэн бүтээн байгуулалтын талаар ингэж ярилаа.
- Орон нутагт багагүй хугацаанд ажилласан болохоор энэ талаар нэлээд ойлголттой болсон. Офиссдоо суугаад асуудал шйидвэрлэх биш, харин иргэдийн дунд орох хэрэгтэй.
Бид хөдөө орон нутагт илүү олон боловсон хүчнийг явуулж, ард түмнээсээ юу хэрэгтэйг нь асууж, ард түмнээс суралцаж, практик асуудлыг шийдвэрлэхэд нь бодитой туслах ёстой. Ялангуяа томоохон байгууллагуудад удаан ажилласан залуу нөхдүүд хөдөө орон нутаг руу очиж, игэдийн дунд ажиллаж, иргэдийг илүү ойлгох хэрэгтэй. Засгийн газрын ажил хууль эрх зүйн хүрээнд явагдах ёстой, захиргааны бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой. Бид бүх хэлбэрийн үзэл, хүнд суртлыг эрс эсэргүүцэж, жинхэнэ бүтээлч гүйцэтгэгчид байх ёстой. Бид хатуу стандарт, хатуу арга хэмжээ бүхий цэвэр төрийг байгуулахад үргэлж сайн ажил хийх болно, бид авлигын бүх үйлдлийг таслан зогсоох ёстой.
