
ӨМӨЗО-ы зэрэглэлийн биет бус соёлын өвийн монгол уран бичлэгийн өвлөгч Туяа багш 1994 онд сурагчдын дүрэмжсэн бичлэг сурахад зориулан “Хэл бичгийн таван шугамт бичлэг” номоо найруулжээ. 2001 онд Тунляо хотод хувийн бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж, 2007 онд “Туяагийн уран бүтээл” нэртэй номоо хэвлүүлжээ. 2010 онд Туяагийн сонгодог бүтээл буюу түүний найруулан хэвлүүлсэн номуудыг багтаасан 20 бичиг материал нь Тунляо хотын Архив хураан хадгалж, 2020 онд “Хятадын үндэстний баатарлаг тууль буюу уран бичлэгийн үзэсгэлэн”-д сонгогдсон “Богдын эзэн Жангар”, “Гэсэр хаан” зэрэг монгол уран бичлэгийн хоёр бүтээл нь Үндэстний соёлын ордонд хадгалагдав.
Тэрээр өөртөө засах орны монгол уран бичээчдийн нийгэмлэгийн дэд дарга, Тунляо хотын монгол уран бичээчдийн нийгэмлэгийн тэргүүн, Тунляо хотын эмэгтэй уран бичээчдийн нийгэмлэгийн дэд тэргүүн, Тунляо хотын Дөрөв дэх удаагийн улс төрийн зөвлөлдөх гэшүүн.
Өвлөн уламжлагч болсон Туяа үүрэг хариуцлагаа гүн мэдэрч, бүх орны хэмжээнд монгол уран бичлэгийн тайламж хийхийн сацуу монгол уран бичлэгээ танилцуулан дэлгэрүүлж явсны зэрэгцээ 2016 он, 2019 онд Оросын Бүгд Найрамдах Буриад улс болон Канадын Оттавад явагдсан дэлхийн монгол уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож байсан байна.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин
Сэтгүүлч:А.Саруулхан
Зураглаач: О.Мэргэнбилэг
Эвлүүлэгч: Сү Чиньхү
