solongonews
Бээжингийн 8 хурдны засмал замын мужийн заагийн төлбөр хураах өртөөг хүчингүй болгоно
2019-06-20 16:05
Энэ оны эцсээс өмнө Бээжингийн 8 хурдны засмал замын мужийн заагийн төлбөр хураах өртөөг хүчингүй болгоно.

   Сурвалжлагч энэ сарын 18-ны өдөр Бээжин хотын зам тээврийн зөвлөлөөс мэдээлснээр Бээжин хотынхон сүүлийн өдөр “Төлбөр хураах засмал замын дүрмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж хурдны засмал замын мужийн заагийн төлбөр хураах өртөөг хүчингүй болгох тухай хэрэгжүүлэх төсөл”-г батлав. Мөн оны сүүлчээс өмнө 8 хурдны засмал замын мужийн заагийн төлбөр хураах өртөөг хүчингүй болгохоор төлөвлөж байна.

Төсөлд 2019 оны оны эцсээс өмнө 8 хурдны засмал замын мужийн заагийн төлбөр хураах өртөөг хүчингүй болгох ажлын зорилт, цагийн хязгаарыг тодорхойлж, төлбөр хураах системийг байгуулах ба өөрчлөх, ETC хэрэглээг дэлгэрүүлэх, төлбөр хураах бодлогоо засвар оруулан бүрэн төгөлдөр болгох, ажилтнаа тохируулах зэрэг дөрвөн талын ажлын арга хэмжээг тогтоосон байна.

Үүнээс гадна, Бээжин хотынхон оны сүүлчээс өмнө 1.21 сая ETC хэрэглэгчийг шинээр нэмэгдүүлж, ETC хэрэглэгчдэд 5 хувиас дээш машин өнгөрөх төлбөрийн хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн хурдны засмал замын ETC хэрэглээний хөгжлийг ахиулна. ETC-г дэлгэрүүлэх байгууллага нэгжийнхэн банк, шатахуун түгээх цэг, 4S дэлгүүр, машин тэрэг сэлбэн засах үйлдвэр, машин тэрэгний зогсоол зэрэг байгууллага нэгжтэй холбогдож, ойр хавийн газар оронд нэг л удаад бүгдийг угсрах үйлчилгээ үзүүлэх болно.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл