solongonews
Хятад, Филиппиний харилцааг тогтвортой урагшлуулна
2017-11-16 17:07
Орон нутгийн цагаар 15-нд Манилагийн ерөнхийлөгчийн ордонд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерттэй хэлэлцээ хийв.

Ли  Кэчян: найрсаг хөршийн харилцааг баримтлах нь Хятад, Филиппиний үндсэн ашиг сонирхолд нийцсэн, ихэнх ард иргэдийн хүсэл эрмэлзэл бөгөөд бүс нутгийн хөгжлийн  хандлага, хамтын хөгжлийн үндэс суурь юм.Хятад улс Филиппинтэй хамт зөв чиглэлийг баримталж, найрсаг харилцаагаа баталгаажуулан, хамтын ажиллагаагаа  гүнзгийрүүлж, алдсан цаг хугацааг нөхөхөд бэлэн байна гэжээ. 

15-нд Филиппиний ерөнхийлөгч Дутерте ерөнхийлөгчийн ордны талбайд ерөнхий сайд Ли Кэчянд зориулан ёслол төгөлдөр угтах ёслол зохиов. Цэргийн хөгжмийн анги Хятад,  Филиппиний төрийн дууллыг эгшиглүүлж, 19 удаа ёслолын буудлага хийв. Хоёр орны  удирдагч хүндэт харуулын өмнө явж мэндчилэв. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий  сайд 10 жилийн турш Зүүн Өмнөд Азийн энэхүү хөрш оронд анх удаа айлчилж буй нь энэ юм. Хэлэлцээний үеэр Ли Кэчян дарга Ши Жиньпин даргын мэндчилгээг Дутертэд  дамжуулав. Тэрээр: Хятад Филиппиний харилцаа өнө удаа түүхтэй, найрсаг хамтын  ажиллагаа нь гол тал байсаар ирсэн юм. Өдгөө хоёр орны харилцаа хүнд байдлыг туулж, сайжрах хандлагатай болж байна гэжээ. 
"Өдгөө дэлхийн  бөмбөрцгийн умард хагаст өвөл болж байхад Манила маш дулаан байна. Энэ нь Хятад, Филиппиний харилцааны өнөөгийн байдалтай ижил байна. Бидний харилцаа улам сайжирч, энэ хандлагыг цаашид баталгаажуулан, алдсан цаг хугацааг нөхөхийг  хүсэж байна. Би ерөнхий сайд болсноос хойш анх удаа Филиппинд айлчилж буй бөгөөд  бид найрамдлаа хөгжүүлэхээр ирсэн юм. Бидний хооронд ээдрээтэй үеийг  туулсан хэдий ч Хятад, Филиппиний ард түмний хоёр орны харилцааг сайжруулж, сайн  сайхан ирээдүйг хамтдаа цогцлоох сэтгэл ерөөс өөрчлөгдөөгүй" гэжээ.       

Ли Кэчян : Хятадын тал Филиппиний талтай худалдаа, хөрөнгө оруулалт,  мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, ядуурлыг бууруулах, гэр  хорооллын дахин төлөвлөлт зэрэгт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, стратегийн  аюулгүйн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, уламжлалт болон шинээр бий болж буй  аюулгүйн сорилтуудыг хамтдаа даван туулж, Хятад, Филиппиний хүн ам, соёлын ашигтай нөхцөлөө ашиглан, соёл, техник, эрүүл мэнд, залуусыг харж хандах зэрэг хамтын ажиллагаагаа ахиулахыг хүсэж байна гэжээ.

Ли Кэчян, Филиппиний 2040 оны  хөгжлийн стратегийг өндрөөр үнэлж байна. Филиппиний дэд бүтцийн бүтээн  байгуулалтын томоохон төслүүдэд оролцох хүсэлтэй байна. Сая би ерөнхийлөгч  Дутертетэй энэ асуудлаар нарийн зөвшилцсөн. 2040 стратегиар холбогдохын тулд Хятад,Филиппин хоёр тал энэ салбарт наанадаж 5-10 жилийн хамтын ажиллагааны  төлөвлөгөө гаргаж, хоёр улсын энэ салбар дахь хамтын ажиллагааг үргэлжлүүлэн  ахиулж, мөн хоёр орны харилцаа улам тогтвортой хөгжих болно гэдгийг хоёр ард  түмэн, олон улсын хамтын нийгэмлэгт харуулахыг хүсэж байна гэжээ.  

Ли Кэчян Филиппин Зүүн Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний цуврал  уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Хятадын тал АСЕАН-ыг хөрш  зэргэлдээ орны гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгон үзэж, бүс нутгийн хөгжил,  хамтын ажиллагааны төлөө хичээн зүтгэх болно. Филиппин Хятад-АСЕАН-ы ээлжит  зохицуулалтын улс орон болсон учраас Хятадын тал Филиппиний талтай Хятад-АСЕАН-ы  харилцааг хөгжүүлж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлын төлөө хамтдаа хичээхээ илэрхийлжээ.

Дүтерте: Ли Кэчян ерөнхий сайдын энэ айлчлал бол Хятадын засгийн  газрын удирдагчдын ойрын 10 жил дэх анхны, чухал ач холбогдолтой айлчлал юм  гэжээ.  Тэрээр хэлэхдээ, 

"Энэ удаагийн  айлчлалын хугацаанд, миний бие Ли Кэчян ерөнхий сайдтай батлан хамгаалах,  аюулгүй байдал, тэнгисийн хамтын ажиллагаа, хууль хэрэгжилт, үндэстэн дамнасан  гэмт хэрэг, мансууруулах бодис наймаалахад цохилт өгөх зэрэг хамтдаа анхаарч  буй асуудлаар санал бодлоо бүрэн солилцов. Энэ удаагийн айлчлал надад бас боломж  олгосон юм. Филиппин улс АСЕАН-ы ээлжит дарга орон байх хугацаанд Хятадын  засгийн газраас биднийг дэмжсэнд талархаж байна. Филиппиний дэвшүүлсэн дэд  бүтцийн томоохон бүтээн байгуулалтын үндэсний төлөвлөгөөг Хятадын засгийн  газраас дэмжсэнд талархаж байна. Энэ нь Филиппиний ард түмний ашиг сонирхолд  нийцсэн үндэсний төлөвлөгөө юм. Филиппиний Малавийн дайн, дайны дараах сэргээн  босголт, ардын амьжиргааг сайжруулах зэрэг талаар Хятад улс бидэнд дэмжлэг  үзүүлсэн явдалд талархаж байна" гэжээ.

Дутерте хэлэхдээ: Хятад  улс бол Филиппиний сайн найз, хамтын ажиллагааны үнэнч түнш юм. Хятадын аж ахуйн  нэгж Филиппинд хөрөнгө оруулан төсөл хэрэгжүүлэхийг хүсэж байна. Хятадын  хөгжлийн туршлагаас суралцан, хоёр орны зам харилцааны дэд бүтэц, цахилгаан  холбоо, хөдөө аж ахуй зэрэг олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр  орны харилцааг дорвитой хөгжүүлж, улам их үр дүнд хүрэхийг хүсэж байна.  Хятад-АСЕАН-ы харилцааг зохицуулагч орны үүргийг гүйцэд биелүүлж, Хятад-АСЕАН-ы  харилцааны хөгжлийг ахиулахад Филиппиний тал бэлэн байна  гэжээ.

Хэлэлцээр дууссаны дараа, хоёр тал дэд бүтэц,  үйлдвэрлэлийн хүчин чадал, эдийн засаг техник, банк санхүү, нийгэм, соёл зэрэг  салбар дахь хоёр талт хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг  зурахад Ли Кэчян, Дутерте нар байлцав. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл