Энэ нь интернетийн сүлжээний аюулгүй байдлын тухай Хятад улсын гаргасан анхны хууль юм. Энэ хуулийг ирэх жилийн 6 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. "Аюулгүй байдал" гэсэн нэртэй энэхүү хууль нь бусдын ярьдаг шиг Хятадын интернетийн сүлжээний хөгжилд харш саад тотгор болох зүйл үү? Интернетийн сүлжээнд үндэсний аюулгүй байдлын хяналт шалгалт хийх нь харийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шахаж гаргах гэсэн явдал уу?
2015 оны 6 дугаар сараас хууль тогтоомжийн ажлаа эхлүүлснээс хойш, интернэтийн сүлжээний аюулгүй байдлын хүрээнд маргаан тасраагүй юм. 7-ны өдөр интернетийн сүлжээний аюулгүй байдлын тухай хуулийг баталсны дараа, БХАТИХ-ын Байнгын Хорооны Тамгын газар тусгай хэвлэлийн бага хурал хийж, хүмүүсийн анхаарч буй асуудлуудад хариулт өгсөн юм. БХАТИХ-ын Байнгын Хорооны Хууль дүрмийн ажлын хорооны Эдийн засгийн хууль дүрмийн албаны орлогч дарга Ян Хэчин хууль тогтоомжийн гол гол онцлогуудыг танилцуулахдаа: "Хятад улс бол интернетийн сүлжээний томоохон орон төдийгүй, интернетийн сүлжээний аюулгүй байдал заналхийлэлд хамгийн их өртөж байгаа орнуудын нэг учраас интернетийн сүлжээний аюулгүй байдлын хууль тогтоомжийн тогтолцоог тогтоож төгөлдөржүүлэн, интернетийн сүлжээний аюулгүй байдлын талаарх бүх нийгмийн үзэл ухамсар, аюулгүй байдлын хамгаалалтын түвшинг дээшлүүлэх явдал нь нэн их шаардлагатай болж байна. Эдүгээ, интернэтийн сүлжээнд зохиогчийн эрхэнд халдсан үйлдэл гарсаар бөгөөд хууль бус зарим мэдээлэл иргэд, хуулийн этгээд, бусад байгууллагын хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа учраас интернэтийн сүлжээний аюулгүй байдлын тухахй хууль тогтоох нь өнөөгийн нөхцөл шаардлагад нийцүүлж, ард иргэдийн дуу хоолой, эрэлт хэрэгцээнд хариу өгч байгаа явдал юм" гэж тэрээр тэмдэглэжээ.
Интернэт сүлжээний аюулгүйн байдлыг баталж, хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь интернет сүлжээний аюулгүйн тухай хуулийг боловсруулан гаргаж байгаагийн гол шалтгаан юм. Гэвч олон улсын хардлага сэжиг бас тасрахгүй байна. Энэ хуулийн үндэсний аюулгүйн байдлын шалгалтын шаардлагын тухай заалтууд мөн тэрчлэн Хятадын зах зээлд орох бүтээгдэхүүнийг нь заавал үндэсний стандартад нийцүүлэх хэрэгтэй гэх зэргийн тогтоолууд нь гадаадын бүтээгдэхүүн болон үйлчилгээ Хятадын зах зээлд орохыг хязгаарлах болно гэж үзэж байна. Өнгөрсөн жилийн 8 дугаар сард интернэт сүлжээний аюулгүйн хуулийг хоёр дахь удаагаа хянаж дуусмагц Америкийн Худалдааны холбоо зэрэг Америк тив, Европ, Ази зэрэг бүс нутгийн 46 аж ахуйн нэгж нэр хамтран захидал бичиж, интернет сүлжээний аюулгүй байдлын хууль нь худалдааны ивээх үзлийг нэмэгдүүлж байна. Тиймээс олон улсын худалдааны хууль дүрмийн дагуу өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж хатуу шаардсан байна. Үүнтэй холбогдуулж, Үндэсний интернэт сүлжээний мэдээллийн албаны зохицуулах газрын дарга Зао Зэлян хэлэхдээ, Өдгөө зарим нөхөд ялангуяа гадаадын найз нөхөд "Аюулгүйн хяналт, бие даасан хяналт, аюулгүйн байдлын итгэлцэл" болон худалдааны ивээх үзлийг адилтган үзэж байна. Энэ бол буруу ташаа ойлголт юм. Бидний интернэт сүлжээний аюулгүйн байдлын тухай хууль бол гадаадын техник, бүтээгдэхүүнийг хориглох гэсэн явдал биш юм. Аль ч улс, ямар ч бүс нутгийн аж ахуйн нэгж зөвхөн Хятадын хуулийг сахиж, Хятадын засаг захиргааны дүрэм тогтоолыг мөрдөж, Хятадын нийт хэрэглэгчдийн эрх ашгийг үнэн сэтгэлээс хамгаалж чадсан хэн бүхнийг Хятадад ирж хамтдаа хөгжихийг дэмжих болно" гэжээ.
VII бүлэг, 79 заалт бүхий интернетийн аюулгүйн тухай хуульд цахим орон зайн бүрэн эрхт байдлын зарчим, интернэт бүтээгдэхүүн, түүнийг эзэмшигчийн аюулгүйн үүрэг хариуцлагыг тодорхой болгожээ. Хувийн мэдээллийг хамгаалахыг сайжруулан, чухал мэдээллийг хамгаалах аюулгүйн тогтолцоог байгуулан, хил дамнан чухал мэдээлэл солилцох журмыг тодорхойлжээ. Энэхүү "Аюулгүй байдал"-ын хэмээн нэрлэгдсэн хууль олон нийтийн хараанд өртсөнөөс хойш санал маргаан дагуулсаар байгаа бөгөөд зарим хүмүүс энэ хууль нь Хятадын интернэтийн хөгжилд садаа болно гэж үзэцгээсэн байна. Үүнтэй холбогдуулан Хятадын үндэсний интернет мэдээллийн албаны интернетийн аюулгүй байдлыг зохицуулах хорооны дарга Жао Зэлян хэлэхдээ, "Интернэтийн аюулгүй байдлын тухай хуулийн эхний хэсэгт интернэтийн аюулгүй байдал болон мэдээллийн хөгжлийг хослуулахыг дурдсан. Мөн тус хуульд интернэтийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэн, технологийн шинэчлэл хийхийг дэмжсэн байдаг. Тиймээс интернэтийн аюулгүйн ажил нь юуны түрүүнд аюулгүй байдлаар хөгжлийг баталгаажуулан, түүгээр дамжин аюулгүй байдлыг бий болгох ёстой юм" гэжээ.
