solongonews
Юй Жэншэн дарга Голландын Парламентын даргатай уулзав
2016-11-11 21:12
УТЗЗ-ний бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн энэ сарын 10-нд Бээжин хотноо Голландын Парламентын нэгдүгээр танхимын дарга Аикие Броекерс-Кнолтой уулзлаа.

 

     Юй Жэншэн:

- Голланд бол Хятадын Европын холбооны чухал хамтын ажиллагааны түнш юм. Одоогоор Хятад, Голландын харилцаа тогтвортой хөгжиж байна. Хоёр орны харилцааны хөгжлийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилдаг. Голландын талтай хамт хоёр орны найрсаг зөв хандлага чиглэлийг баримталж, Засгийн газар, парламент, улс төрийн нам зэрэг салбарын дээд зиндааны солилцоо, харилцаа холбоог эрчимжүүлж, хоёр орны харилцааны урт удаан эрүүл тогтвортой хөгжлийг баталгаажуулахад бэлэн байна. Түүнчлэн УТЗЗ-ийн бүх Хятадын хороо Голландын Парламенттай хоёр талын харилцааны хөгжлийг ахиулж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг зузаатгахад чухал үүрэг гүйцэтгэж, хоёр орны харилцаа, парламентын найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ хөгжилд хүргэхэд бэлэн байна гэж хэлсэн байна.

     Аикие Броекерс-Кнол: - Голланд Хятад улстай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан хөгжүүлж хамгаалдаг. Хоёр оронд өргөн дэлгэр хамтын ашиг сонирхол бий. Голландын Парламент УТЗЗ-ийн дарга удирдлагатай тогтоосон найрсаг харилцаа холбоогоо цаашид эрчимжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл