solongonews
Хайрын захиа минь чамд хүрээсэй
2015-12-28 18:21
Өнөөдөр 2015 оны 2 сарын 7ны өдөр. Энэ захидлаа би яг 02:47 минутад эхэлж байна.
 
Энэхүү уралдаанд оролцое гэж бодсонгүй ээ зүгээр л тэр минь энэ захидлыг олж харж уншаасай гэж бодож бичиж сууна. Зүгээр л захиагаа гараараа бичээд аваачаад өгч болох байсан байх л даа даанч одоо надад тийм зориг алгао. Яг одоо надад ямар байгааг чи минь мэддэг ч болоосой чамайгаа маш их санаж байна зөвхөн чамаар л дутаж байна. Чиний л хажууд байхдаа би хамгаас тайван, юунд ч санаа зовохгүй байж чаддаг.  Хүн үнэхээр алдаж байж ухаарах юм чамтайгаа байхад үнэхээр жаргалтай нэгэн байжээ. 
 
Чамайгаа хайрлахаасаа илүүтэй би хүндэлдэг. Хоёулаа хамтдаа тийм ч их цаг хугацааг өнгөрүүлээгүй ч гэсэн чи минь намайг үнэхээр их өөрчилсөн. Анх танилцаж байхдаа хичнээн муу охин байснаа хайр нь санаж байна үнэхээр МУУ ОХИНЫГ САЙН БОЛТОЛ НЬ
 
ХАЙРАЛСАН ЗАЛУУ бол чи... Чамдаа баярлалаа...
Би өөрсдийгөө учрах ёстой хүмүүс гэж боддог. Бидний овог, бидний нэрнүүд, чиний минь төрсөн өдөр хүртэл хэзээ ч дахин давтагдахгүй, тохиолдол гэж бодож болох боловч үнэхээр гайхалтай тохиолдол. 
Хамгийн сүүлд гаргасан шийдвэр маань чамайг зорилгодоо хүрэхэд саад болохгүйн тулд л гаргасан шийдвэр юм шүү гэхдээ би дараа нь харин ч хамт байж зорилгодоо хүрэх замыг чинь гэрэлтүүлэх ёстой байснаа ухаарсан. Чи минь надад ЭМЭГТЭЙ ХҮНИЙ УХААН ЭР
 
ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСДАГ гэж хэлсэн шүүдээ. Тэр үед өөртөө сэтгэл дундуур байсан ч одоо чи минь намайг хангалттай ухаантай болгосон. Чамайгаа алдмааргүй байна надаас битий яваач... Хамтдаа ярилцдаг байсан ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе өөрсдийн хайр дурлалаа ингээд дуусгачихмааргүй байна... 
 
Гүүр барих газар хана босгохгүй байя л даа... 
Хэрвээ чи минь үүнийг уншиж байвал ХАЙРТАЙ гэж хэлсэн минь худлаа биш шүү... Чамаасаа өөр хэнийг ч хайрламааргүй байна.
Утас чагнаж хүлээсэн өдрүүд нэмэгдсээр
Унталгүй хөрвөөсөн шөнүүд бас нэмэгдсээр
Хайраа гээд дуудахыг чинь харах хүсэл их
Хажууд минь байхгүй чамайгаа санаад л байх юм... 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл