solongonews
“Найрамдлын солонго” уран сайхны концерт
2018-09-05 23:45
“Найрамдлын солонго” уран сайхны концерт боллоо.

“Найрамдлын солонго” уран сайхны концерт 09-р сарын 05-ны үдэш Улаанбаатар хотын МҮЭСТӨ-нд боллоо. Энэхүү концерт нь “Түүхэн улбаат найрамдал”, “Эв найрамдалт хамтын ажиллагаа”, “Гэгээн саруул алс ирээдүй” гэсэн гурван хэсгээс бүрдсэн бол “Улаанбаатарын үдэш”, “Хар хархан харц”, “Түмэн агтны төвөргөөн” зэрэг ард түмний сайн мэдэх олон сайхан тоглолтоороо хүрэлцэн ирсэн үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байлаа.

Энэ удаагийн концертод дуу бүжиг, хөгжим хосолсноос гадна Бээжин жүжиг, циркийг оруулсан нь онцлог болсон юм. Сонгодог хөтөлбөртэй, агуулгаар баян, олон хэлбэр янз бүхий “Найрамдлын солонго” уран сайхны концерт нь Хятад, Монгол хоёр улсын найрамдлын түүхэн улбааг харуулж, Хятад, Монгол хоёр улс мөр зэрэгцэн урагшилж, хамтдаа хөгжин дэвшиж байгаа одоо цагт хоёр улсын иргэдийн найрсаг хамтын ажиллагаа болон хөгжлийн тэмүүллийг дэлгэж, “Бүс ба зам” санаачилга дор Хятад, Монголын харилцааны гэгээн саруул ирээдүйг харуулсан байна.

“Найрамдлын солонго” уран сайхны концерт нь Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нэг агуулга болж уран сайхны тоглолтоор дамжуулан Хятад, Монгол хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг зузаатгахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Зохиогч: Бэлтгэсэн: Саранчимэг
Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл