solongonews
Боловсролын яам: Сурагчдыг ахлах ангид болон ажил мэргэжлийн сургуульд дэвшин сурвал улсын тэтгэлэг олгоно
2019-05-29 16:24
Боловсролын яам: Сурагчдыг ахлах ангид болон ажил мэргэжлийн сургуульд дэвшин сурвал улсын тэтгэлэг олгоно

        Боловсролын яамны бүх Хятадын сурагчдын санхүүжилтыг удирдах төвөөс “Есдүгээр анги төгссөн сурагчдад” болон “12 дугаар анги төгссөн сурагчдад” зориулан захидал илгээж, тэдгээр сурагчид дараагийн шатны сургалтад хамрагдвал мөнгөний төлөө санаа зовох хэрэггүй болно” гэж мэдээллээ.

Төрийн санхүүжилтийн бодлого нь есдүгээр анги төгссөн сурагчид ахлах сургууль болон дунд шатны мэргэжлийн боловсролын сургуулиа амжилттай дүүргэхэд чиглэгдэж байна. Хэрэв дунд сургуульд суралцагчийн амьдрал ядуу бол үндэсний сурлагын тэтгэлэг хүсч болох нь. Ядуу гэр бүлийн хүүхэд, хүнд амьдралтай хөгжлийн бэрхшээлтэй сурагчид, хөдөөгийн бага орлоготой өрхийн сурагчид, хөдөө орон нутгийн нэн ядуу сургуулиудад сурч байгаа сурагчид үндэсний үнэгүй сурах бодлогод хамрагдах боломжтой.

Хэрэв Ажил мэргэжлийн дунд сургуульд элссэн бол агрономийн мэргэжлээр суралцагч болон бусад мэргэжлийн оюутан сурлагын тэтгэлэг хүсч болно. Хөдөө тосгоны сурагч, хотын агрономийн мэргэжилтэй сурагч, хүнд амьдралтай сурагч үндэсний үнэгүй сургалтад хамрагдаж болно гэсэн үг юм. Үүний зэрэгцээ энэ намар хичээлийн шинэ жил эхлэхэд ажил мэргэжлийн дунд сургуулиудыг улсын тэтгэлэгтэй болгоно.

Арванхоёрдугаар анги төгсөгчдөд үндэсний их дээд сургуулийн оюутны тэтгэлгийн бодлого хэрэгжих юм. Хичээл эхлэхээс өмнө хүнд амьдралтай оюутнууд сургалтын төлбөр болон орон сууцны төлбөр төлөх зорилгоор орон нутгийн боловсролын байгууллагын тэтгэлгийн төвд оюутны зээл авах хүсэлт гаргаж болно. Суралцаж байх хугацааны хүүг улсаас банкинд төлнө. Дунд болон баруун бүсийн хүнд амьдралтай шинэ оюутан элсэлтийн тэтгэлэг, замын зардлын нөхөн олговор, богино хугацааны амьжиргааны тэтгэмж авах хүсэлт гаргаж болдог боллоо.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл