solongonews
“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Шилийнхотноо-1
2017-06-18 21:43
“Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийнхан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн сурвалжлагаар Шилийнхотод аяллаа.

        Шилийнгол Ажил Мэргэжлийн Дээд Сургууль, дэлхийн морин хуурын их багш Чи.Булаг, Хятад улсын нэрт шог зураач Б.Билэг, Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн уран зураач Санаабаатар нартай танилцсан байна. Шилийнгол Ажил Мэргэжлийн Дээд Сургууль 118.3 га талбайтай, 410000 м2 бүхий барилга байгууламжтай. Тус сургууль нийт 1315 багш ажилтантай бөгөөд “Монгол Түүх Соёлын Судалгааны Газар”, “Нүүдэл Соёлын Судалгааны Газар”, “Нүүрс Боловсруулах Инженерийн Судалгааны Газар”, “Амьд Бодисын Судалгааны Газар” зэрэг соёл шинжлэх ухааны судалгааны газруудтай юм байна.

        Дэлхийн морин хуурын их багш Чи.Булаг бол морин хуураа шинэчлэн сайжруулж монгол хүнийг дэлхийн театрт хүргэсэн аварга дархан, Дэлхийн Морин хуурын нийгэмлэг, Хятад улсын Морин хуурын эрдэм шинжилгээний нийгэмлэг, Өвөр Монголын Морин хуурын нийгэмлэгийн нэр хүндэт тэргүүлэгч, Морин хуурын биет бус соёлын өвийн уламжлагч, “Зэрлэг адуу” морин хуурын бүлгэмийн үүсгэн байгуулагч юм.

Тэрбээр сурвалжлага өгөх үедээ:

- Морин хуур бол дэлхий дээрх цорын ганц толгойтой хөгжим. Толгойтой учраас зүрхтэй, зүрхтэй учраас таван цултай, таван цултайн учир сүнстэй, сүнстэй болохоор шидэт хүчтэй байдаг. Морин хуур бол Чингис хааны бидэнд үлдээж өгсөн үрийн ганц сонсоод, мэдэж үзээд таньдаг монгол үндэстний өв соёл юм. Морин хуур манай үндэстнийг хөгжүүлж чадна. Морин хуур монголчуудыг улам хурц сэргэг ухаан тамиртай болгож чадна гэдэгт бид итгэх хэрэгтэй гэж ярьлаа.

       Сөнид зүүн хошууны уугуул. Одоогоор Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургуульд ажиллаж буй Б.Билиг бол орон нутагтаа, улсад танигдсан нэр хүндтэй шог зураач. Тэрээр Хятад улсын шагналт үзэсгэлэнд олон удаа оролцож, тавь гаруй удаа шагнал хүртэж байлаа. Түүний "Дэлхий ээж" нэртэй бүтээл нь 2004 онд Гуан Дүн мужид болсон Хятад улсын шог зургийн шагналт үзэсгэлэнд тэргүүн байр эзэлсэн байдаг. Энэхүү шагнал нэрт шог зураачийн маань улсын шог зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн хамгийн анхны шагнал юм. Тус шог зургийг нь "Эх газар, огторгуй, дотоод сэтгэлийн холбон бодолт"-оор гол сэдвээ болгосон байна.

        Хятад улсын шог зургийн шагналт уралдааны хамгийн том шагнал бол Хятад улсын Уран зураачдын нийгэмлэгийн зөвлөлөөс олгодог "Алтан бич" шагнал юм. Энэхүү шагналыг Б.Билэг 2010 онд VIII удаагийн Хятад улсын "Зи Кай" нэрэмжит шог зургийн үзэсгэлэнд "Романтик үдэш" нэртэй бүтээлээрээ хүртэж, тус шагналыг гардсан Өвөр Монголын анхны уран бүтээлч болсон. Энэхүү уралдаан хоёр жилд нэг удаа явагддаг бөгөөд ямар ч сэдвийн хязгаарлал гэж байдаггүй.

        Хятад улсын нэгдүгээр зэрэглэлийн уран зураач Санаабаатар бол Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хорчин Зүүн Гарын Дунд Хошууны хүн. 2001 онд Хятадын уран зураачдын нийгэмлэг, Хятадын үндэстний цөөнхийн уран зургийг хөгжүүлэх нийгэмлэгээс “Үндэстний гарамгай уран зураач” цол хүртсэн. 1982 онд Өвөр Монголын “Сарнаа” шагналтан юм.

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл