solongonews
Ли Кэчян дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хаалтад оролцоно
2019-10-09 11:09
Ли Кэчян дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хаалтад оролцоно.

Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас 10-р сарын 08-нд хийлгэсэн 2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хаалтын ёслолын бэлтгэл ажлыг танилцуулах хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааг ахиулах нийгэмлэгийн дарга, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн комиссын дэд дарга, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн гүйцэтгэх комиссын дарга Гао Янь: - Аравдугаар сарын 09-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн хаалтын ёслолд оролцож, үг хэлнэ гэж тэмдэглэжээ.

Пакистан, Соломоны арал, Камбож, Киргиз, Азербайжан зэрэг орны удирдагчид, улс төрчид, Олон улсын үзэсгэлэнгийн товчоо, Олон улсын цэцэрлэгжүүлэгчдийн нийгэмлэгийн албаны хүмүүс хаалтын ёслолд оролцоно. Үзэсгэлэнд оролцсон олон улсын байгууллага, дэлхийн аж үйлдвэр худалдааны салбарынхан, цэцэрлэгжүүлэх салбарын алдартай мэргэжилтэн, гадаад дотоодын хэвлэлийн сурвалжлагч, дотоодын олон салбар, олон газрын 900 орчим төлөөлөгч хаалтын ёслолд оролцоно. Хаалтын ёслолоос өмнө, Ли Кэчян улс орнуудын удирдагчтай хамт Хятадын ордонтой танилцах юм байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл