solongonews
“Бүрээ манх ” харвааны анхны тэмцээн болов
2023-11-27 12:56
ӨМӨЗО-оос 11-р сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Бүрээ манх” харвааны анхны тэмцээн Ордос хотын Далад хошууны Бүрээ манх 5A аялал жуулчлалын газарт болов.

        Тэмцээнийг ӨМӨЗО-ны харвааны нийгэмлэгээс санаачилж, Бүрээ манх 5A аялал жуулчлалын газарт нижгэр сайхан болж өндөрлөлөө. Тэмцээнд 12 аймаг, хотын нэрт харваачдаар ахлуулсан 100 харваачид оролцжээ.

      ӨМӨЗО-ны Тамир Спортын ерөнхий эвлэлийн холбогдох удирдлагууд нар нээлтийн ёслолд оролцов. Үйл ажиллагааны хүндэт зочдоос тэмцээний эхний сумыг харваж хурсан олныг баясгаж байв. Эрийн хүч, ухааны цараа, эрхийн чивчирээ үзүүлэхээр оролцсон харваачид 3 сум 5 ээлжээр ширүүн өрсөлдөөн, Бугат хотын Болд 48 оноогоор тэргүүлж, Шилийнгол аймгийн Хатанбаатар 44 оноогоор удаах байранд, Улаанхад хотын Сэргэлэн 42оноогоор гуравдугаар байрт тшалгарсан байна.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл