solongonews
Хятадын хөлөг онгоц Панамын татмал голыг өргөтгөн байгуулах төслийн нээлтийн ёслолд оролцов
2016-06-14 22:45
Хятадын хөлөг онгоц Панамын татмал голыг өргөтгөн байгуулах төслийн нээлтийн ёслолд оролцов.

Хятадын Юань Ян далайн тээврийн группийн Панам ачаа тээврийн хөлөг онгоц 11-нд Грекийн Пираеус боомтоос Панам руу аялж эхэллээ. Тус хөлөг онгоц 6-р сарын 26-нд болох Панамын татмал голыг өргөтгөн байгуулах төслийн нээлтийн ёслолд оролцох анхны хөлөг онгоц гэдгээрээ онцлог бөгөөд мөн өдөр Панамын татмал голоор аялах цорын ганц "Шинэ Панам" хөлөг онгоц болох юм.

Хятадын Юань Ян далайн тээврийн группийн Европын компанийн орлогч захирал Вэн Линь, Пираеус боомт бол "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын чухал бааз бөгөөд энэхүү ажиллагаа нь компанийн олон улсын дүр төрхийг улам нэмэгдүүлэх, Хятадын далайн тээврийн ажил үйлсийг шинэ өндөрлөгт хүргэхэд ашигтай гэжээ.

 

Найруулагч: ....
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл