solongonews
Хань Жэн гадаадын удирдагчидтай уулзав
2018-09-12 17:00
Хань Жэн гадаадын удирдагчидтай уулзав


11-нд Гуаншигийн Наньнин хотод ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хань Жэн Хятад, АСЕАН-ний XIV форум, Хятад, АСЕАН-ний бизнес хөрөнгө оруулалтын дээд хэмжээний хуралд оролцсон Камбожийн ерөнхий сайд Хун Сен, Мьянмарын дэд ерөнхийлөгч Ү Мюн Све, Вьетнамын ерөнхий сайдын орлогч Вюонг Дин Хүе, Лаосын ерөнхий сайдын орлогч Сонди Доюангди нартай тус тус уулзлаа.
 
Хань Жэн, хуралд олон орны удирдагч ирж оролцсонд баяртай байгаагаа илэрхийлж, талуудтай хамт Хятад, АСЕАН стратегийн түншийн харилцаа тогтоосны 15 жилийн ойг тохиолдуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад, АСЕАН-ний хувь заяаны хамтын цогц байгуулахад идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
 
Хун Сентэй уулзахдаа Хань Жэн: Хятад, Камбож урт удаан найрамдалт харилцаатай. Энэ харилцаа өдрөөс өдөрт өрнөн хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны удирдагчид олон удаа уулзаж, Хятад, Камбожийн уламжлалт найрсаг хамтын ажиллагааг залгамжлан хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааг түүхийн хамгийн сайн үед хөтлөн оруулсан юм. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан дээд хэмжээний хэлхээ холбоогоо нягтруулж, хөгжлийн стратегиа уялдуулахыг түргэтгэж, Нэг бүс нэг замыг хамтдаа байгуулах, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн, иргэдийн найрсаг харилцааны сэтгэл санааны суурийг бэхжүүлж, Хятад Камбожийн стратегийн ач холбогдолтой хувь заяаны хамтын цогц байгуулж, хоёр орон, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээх ёстой гэжээ.
 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл