БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар өгч буй тайзны тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээ 7 дугаар сарын 4-ны өдөр Чингисийн талбайд ёслол төгөлдөр боллоо. Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны Цэргийн атташе Бао Юйхай, Монголын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нар оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ: - Энэхүү арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Монголын Засгийн газрын төлөөлөгчид болон Чингисийн талбайд хүрэлцэн ирсэн Хятад, Монголын анд нөхдөд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, уг арга хэмжээг бэлтгэхэд оролцсон хоёр талын бүх ажилчдад гүн талархал илэрхийллээ. Мөн тэрээр хэлэхдээ, АСЕМ-ын уулзалт тун удахгүй болох гэж байна. Энэхүү Дээд түвшний уулзалт нь Монголын ард түмний төдийгүй Хятадын ард түмний уулзалт бөгөөд энэ хурал уулзалтын өмнө БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн тайзны тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолыг зохион байгуулж байгаадаа их баяртай байна. Хятад, Монгол нь уул усаар залгагдсан сайн хөршүүд, сайн андууд, сайн түншүүд юм. Хятадын тал Монголын тал АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахад ихээхэн бодит дэмжлэг, туслалцаа үзүүлсэн. Энэ ээлжийн тоног төхөөрөмж бол дэлхийн стандартад нийцсэн бөгөөд Хятадын тал Монголын найз нөхөд АСЕМ-ын хурал уулзалтыг зохион байгуулахад сэтгэл харамгүй тусалж байгаа юм. Түүнчлэн, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулахаар Хятадын талаас техникчид Монголыг зорин ирж, хичээл зүтгэл гарган ажиллаж, энэхүү тайзыг угсарсан юм. Эдгээр тоног төхөөрөмж АСЕМ-ын хурал уулзалтын үеэр зохион байгуулах урлагийн тоглолтод өнгө гэрэл нэмж, АСЕМ-ын дараа ч Монголын ард түмэнд илүү олон сайхан тоглолтыг харуулна гэдэгт найдаж байна хэмээв.

Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ: - Өнөөдөр орой эдгээр тоног төхөөрөмжөөр та бүхэнд нэгэн сайхан тоглолтыг үзүүлж, Улаанбаатарын мартагдашгүй нэгэн оройг өнгөрүүлэх болно. Хамгийн сүүлд, миний бие энэхүү боломжийг ашиглан удахгүй болох Монголын үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ыг төлөөлөн Монголын нөхөрсөг ард түмэнд халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улс цэцэглэн хөгжиж, Монголын ард түмэн эрүүл энх байж, Хятад Монголын нөхөрлөл үүрд мөнх байхыг хүсэн ерөөж байна гэлээ.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан хэлэхдээ: - Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хурдацтай хөгжиж байна. Энэ жил Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь Монгол Улс болон Монголын ард түмний нэгэн томоохон хэрэг юм. Хятад Улс Монголын чухал хөрш улсын хувьд Монголын талд ихээхэн дэмжлэг үзүүлсэн, үүнд гүнээ талархаж байна. Өнөөдрийн хүлээлгэн өгч буй эдгээр тоног төхөөрөмж нь Хятад Улсын төдийгүй дэлхийн дэвшилтэт технологи бөгөөд АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцох хүндэт зочид төлөөлөгчдөд үзүүлэх урлагийн тоглолтод ашиглах юм. Хятадын талын ихээхэн дэмжлэг дор АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад амжилттай болно гэдэгт итгэж байна гэлээ.

Элчин сайд Шин Хаймин, Монголын Засгийн газрын төлөөлөгч нар хамтдаа хүлээлгэн өгөх ёслолын тууз хайчиллаа. Үүний дараа, урлагийн тоглолт албан ёсоор эхэлж, олны анхаарлыг татан, Чингисийн талбай олон түмнээр дүүрч хүрэлцэн ирсэн бүх хүмүүс Улаанбаатарын нэгэн сайхан үдшийг өнгөрөөв. Хятадын тал Монголын талд энэхүү дэвшилтэт тоног төхөөрөмж өгч буйд талархал илэрхийлж байна.
Энэ удаагийн буцалтгүй тусламжийн тайзны тоног төхөөрөмжийг БНХАУ-ын БХЯ-ны Гадаад хэргийн алба, Цэргийн төв комиссын Олон улсын цэргийн хамтын ажиллагааны алба Монголын БХЯ-нд өгч байгаа бөгөөд холбогдох тайзны гэрэл, багаж хэрэгсэл, дуу өсгөгч зэрэг төхөөрөмж нь БНХАУ-ын Бээжин хотын Starlighting компанийн тоног төхөөрөмж юм.
