БНХАУ-д эрхтэн хандивлахаар бүртгүүлсэн тоо 7 жилд 100 дахин нэмэгдэв.
2017-04-01 16:02
БНХАУ-д эрхтэн хандивлахаар бүртгүүлсэн тоо 7 жилд 100 дахин нэмэгдэв.
Шиньхуа Агентлаг 3 дугаар сарын 31-ний өдөр мэдээлснээр, БНХАУ-д эрхтэн хандивлах төвөөс 2016 онд БНХАУ-д эрхтэн хандивлахаар бүртгүүлсэн сайн дурын хүмүүсийн тоо 104538 хүрч, 2010 оны 1087 хүнтэй харьцуулбал бараг 100 дахин нэмэгджээ.
Бүртгүүлсэн газар нутгаас үзвэл Хөбей, Жянсү, Шанхай, Гуандүн зэрэг эдийн засаг хөгжсөн бүс нутгийн бүртгүүлсэн хүний тоо олон байжээ. Бүртгүүлсэн насны хэмжээнээс харахад залуучууд, дунд насны хүмүүс 60 хувийг эзэлж, 60 наснаас дээш ахмадууд 20 хувийг эзэлж байгаа аж. Ажлын байрнаас үзвэл бүхий л төрлийн ажил төрөл зэрэглэлийнхэн хамрагдсан байв.
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
