Хятадын гадаад худалдааны нийт хэмжээ эхний улиралд 21.8 хувиар нэмэгдэв
2017-04-13 21:34
Хятадын Гаалийн Ерөнхий Газрын хэвлэлийн төлөөлөгч Хуан Сунпин энэ сарын 3-ны өдөр Төрийн Зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ жилийн эхний гурван сарын байдлаар Хятадын экспорт, импортын нийт хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 21.8 хувиар нэмэгдэж, жилийн туршид үргэлжлэн тогтвортой хөгжих төлөвтэй байна гэж хэллээ.
Гаалийн Ерөнхий газрын бүртгэлээс үзвэл 2017 оны эхний гурван сард Хятадын гадаад худалдааны нийт хэмжээ 6 триллион 200 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.8 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, экспорт, импортын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 14.8 болон 31.1 хувиар тус тус нэмэгдэж, гадаад худалдааны ашиг 459 тэрбум 940 сая байж, 35.7 хувиар хумигджээ. Хятадын Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Хуан Сунпин:
- Гадаад, дотоодын олон хүчин зүйлээс шалтгаалан Хятадын гадаад худалдаа эхний гурван сард маш сайн байна гэж мэдэгдлээ.
Найруулагч: Х.УЛААНАА
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
