solongonews
Хятад тооцоолох цахилгаан сүлжээний шинэ системийн бүтээн байгуулалтыг түргэтгэж байна
2021-06-18 11:47
Хятад тооцоолох цахилгаан сүлжээний шинэ системийн бүтээн байгуулалтыг түргэтгэж байна.

Саяхан Хятадын Хөгжил,шинэтгэлийн хороо,БНХАУ-ын Кибер орон зайн төв удирдлага, Аж үйлдвэр,мэдээллийн технологийн яам, Хятадын Эрчим хүчний захиргаанаас хамтран гаргасан төлөвлөөгөөдөө, мэдээллийн төв, үүлэн тооцоолол,том датаг нэгтгэсэн тооцоолох цахилгаан сүлжээний шинэ системийг бий болгох, өгөгдлийн элементүүдийн эргэлт, хэрэглээг дэмжих, мэдээллийн төвүүдийн ногоон,чанартай хөгжлийг бий болгохыг тодорхой санал болгожээ.

17- нд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Хөгжил,шинэтгэлийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй:

- “Төлөвлөгөө”-ний дагуу Хятад улс Бээжин -Тяньжин - Хэбэй, Хөх мөрний бэлчих, Гуандүн Хонконг, Макаогийн их булангийн бүс ,Чэн Юй/ Чэндү, Чунцин хоёрыг гол цөм болгосон Чэн Юй хотын бөөгнөрөл/, түүнчлэн Гүйжөү, Өвөр Монгол, Ганьсү ба Ниншя зэрэг газруудад үндэсний нэгдсэн тооцоолох цахилгаан сүлжээний үндэсний зангилааны цэгүүдийг байрлуулах болно. Эдгээр найман зангилааны цэгүүд нь Хятадын тооцоолох цахилгаан сүлжээний тулгуур холболтын цэг болж, дата төвийн кластеруудыг хөгжүүлэх, дата төвүүд ба сүлжээнд, үүлэн тооцоолол, том дартагын хооронд хамтын бүтээн байгуулалтыг хийж, Хятадын “Зүүн Мэдээлэл ба Баруун Тооцоолох” /Мэдээллийг боловсруулахдаа зүүн бүсээс баруун бүс рүү аваачрах/ төслийн стратегийн тулгуур цэг болохын хувьд тооцоолох эрчим хүчний нөөцийг буруун тийш цэгцтэй шилжүүлэхийг дэмжиж, зүүн ба баруун хэсэгт тооцоолох эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг арилгахад дэмжлэг үзүүлнэ.

Одоогийн байдлаар эдгээр 8 үндэсний зангилаа цэгүүд холбогдох барилгын төлөвлөгөөг боловсруулж, дотоод төлөвлөлтийн зохион байгуулалт, бодлогын шинэчлэлийн арга хэмжээн нарийвчлан сайжруулж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/n1/2021/0618/c1004-32133472.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл