solongonews
Дэлхийн хиймэл оюун ухааны технологийн бага хурал Ханжөү хотод болов
2021-06-07 19:33
Дэлхийн хиймэл оюун ухааны технологийн бага хурал Ханжөү хотод болов.

6-р сарын 5-нд, 2021 оны Дэлхийн хиймэл оюун ухааны технологийн бага хурал Ханжөүгийн ирээдүйн шинжлэх ухаан, технологийн хотод нээгдлээ. Энэхүү хурлын үеэр "Дэлхийн хиймэл оюун ухааны технологи инновацийн анхны тэмцээн" болон "Дэлхийн хиймэл оюун ухааны технологийн экспо" гэсэн хоёр арга хэмжээ зэрэг болжээ.

Сэдвийн тайлангийн хуралд дотоод, гадаадын зургаан академич, салбарын хоёр мэргэжилтэн өөрсдийн сүүлийн үеийн ололт амжилтаа хуваалцжээ.

Технологийн өөрчлөлтийн урсгалын шинэ хөдөлгүүр болсон хиймэл оюун ухаан нь Хятадын эдийн засгийг шинэ хэлбэрийн эдийн засаг руу шилжихэд чухал хөдөлгөгч хүч сэлбэсэн юм. "Ханжөүгийн өндөрлөг" хиймэл оюун ухааны хөгжлийн шинэ үеийн бүтээн байгуулалтын ажил эрчимжихийн хирээр, Ханжөүгийн хиймэл оюун ухааны салбар ба шинжлэх ухааны судалгааны эрч хүч ч улмаар боловсронгуй болсон бөгөөд Хөх мөрний гурвалжин хойгийн интеграцын хөгжил, үндэсний хиймэл оюун ухааны инноваци ба хөгжлийг дайчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл