solongonews
Эзэгтэй бүр заавал сураарай
2015-12-28 18:21
Амьдралын утга учир, аз жаргал бол үр хүүхэд, хань ижил. Халуун дүүгэсэн гэртээ хайр дүүрэн байхыг хүсвэл эзэгтэй танаас сэтгэл зүтгэл шаардана шүү.
Хэрвээ та гэрийнхээ дотоод асуудал, харилцаагаа зөв удирдаж, жолоодож чадвал бүх зүйл энгийн бас амархан.
 
1. Эзэгтэй та маш сайн тогооч байх хэрэгтэй.
Хань тань халуун хоол цай, гэрээ санадаг. Хөөрхөн үрс тань хичээлээ тараад тоглоомын газар руу биш, ээжийнхээ бэлдсэн амттанг идэхээр яаран ирдэг байх нь чухал шүү.
 
2. Гэр орноо үргэлж цэмцгэр байлгаарай.
Ямар ч хүн тохилог цэвэрхэн орчинд өөрийн эрхгүй татагддаг. Бүх зүйлс эмх цэгцтэй, таатай орчинд хүний ядаргаа тайлагддагыг мэдэх үү? Өдөр бүр гэр цэвэрлэж, тоосны болон шалны алчууртай зууралдах амаргүй. Харин та аливаа зүйлийг хойш тавьдаггүй. Тэр дор нь хийвэл гэрийн ажил маш хөнгөн болно.
 
3. Зав бас сэтгэл гаргаарай.
Хайртай хүүхдүүдийнхээ, хань ижлийнхээ гутлыг хааяа ч болов гялалзтал тосолж өгч байгаарай. Өглөөг ийм гуталтай угтаж байгаа хүн ямар их эрч хүчтэй болохыг төсөөлөөрэй. 
 
4. Эцэст нь гэр бүлийнхнээ ажил сургуульд нь инээмсэглэл, хайр төөнөсөн үнсэлтээр үдэж байгаарай.
Онцолж хэлэхэд ээждээ үнсүүлээд гарсан хүүхэд олон муу зүйлээс холуур тойрдог гэсэн үг байдаг. Таны үнсэлт, таны хайр халамж юугаар ч орлуулашгүй үнэ цэнэтэй бүсгүй минь.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл