solongonews
Дэлхийн хамгийн өндөр настай эмээ 119 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ
2022-01-04 16:01
Дэлхийн хамгийн өндөр настай эмээ 119 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ.

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Японы иргэн Канэ Танака 119 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ.

Фүкүока мужид 1903 оны 01-р сарын 02-ны өдөр мэндэлсэн Канэ Танака эмээ Японы Мэйжи, Тайшо, Шова, Хэйсэй болон одоогийн Рэйва эринийг дамнан амьдарч байгаа бөгөөд 120 нас зооглохыг хамгийн ойрын зорилгоо болгоод байгааг гэр бүлийн гишүүд нь ярьжээ.

Канэ Танака 2019 оны 03-р сард 116 насандаа Гиннесийн номд хамгийн өндөр настай хүн хэмээн бүртгэгдсэн бөгөөд 117 нас 261 хоногтойдоо Японы бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр настай хүнээр тодорчээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл