solongonews
Допингийн эсрэг ажлын гэрээ байгуулав
2021-07-22 09:22
Допингийн эсрэг ажлын гэрээ байгуулав.

    Бээжингийн Өвлийн олимпын хороо Хятадын Үндэсний спортын хороо хамтран 07-р сарын 15-нд Бээжингийн 2022 оны өвлийн Олимп, Fвлийн паралимпын допингийн хяналтын ажлын бүдүүвч гэрээ болон допингийн хяналт шалгалтын үйлчилгээний гэрээнд гарын үсэг зурав.

    Допингийн эсрэг ажлыг эрх тэгш, шударга, мэргэжлийн түвшинд хийх нь Бээжингийн өвлийн Олимпыг амжилттай зохион байгуулахын үндэс суурь, баталгаа болох юм. Сүүлийн жилүүдэд допингийн эсрэг Хятадын төв нь Бээжингийн лабораторитой хамтран олон улсын дүрмийг дагаж мөрдсөн бөгөөд Хятадын онцлогтой спортын наадмын допингийн эсрэг ажлын загварыг бий болгожээ. Эх сурвалжийн мэдээлснээр өдгөө Бээжингийн өвлийн олимпын допингийн эсрэг шалгалтын цэг болон тоног төхөөрөмжийг бүгдийг газар дээр нь шалгаж дууссан байна. Гурван уралдааны бүсэд нийт 20 шалгалтын цэг байршуулсан. Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо нь Олон улсын олимпын хороотой допингийн эсрэг шалгалтын ажлын тал дээр нягт харилцаатай байна. Бээжингийн өвлийн олимп болон паралимпын үед хоёр газрын гурван уралдааны бүсэд тус бүр гадаадын 60, 20 шалгагч ажиллана.

    Сүүлийн жилүүдэд Хятад улс ерөнхийлсөн томоохон спортын тэмцээнүүдийг зохион байгуулсаар байгаа бөгөөд үндэсний спортын ерөнхий хорооны допингийн эсрэг төв нь ч техникийн шинэчлэл хийсээр байгаа юм. Олон улсын олимпын хороо болон Дэлхийн допингийн эсрэг байгууллага буюу WADA,  Хятадын үндэсний спортын ерөнхий хорооны допингийн эсрэг төв зэрэг допингийн эсрэг олон байгууллагуудын хамтран судлан бүтээсэн хатсан цусны толбо буюу DBS шинжилгээний аргыг Бээжингийн өвлийн олимпод албан ёсоор ашиглах болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл