solongonews
Ерөнхий сайд Ли Кэчян Унгарт албан ёсны айлчлал хийж байна
2017-11-27 11:53
Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 11-р сарын 26-нд тусгай нисэх онгоцоор Будапештын Лист Олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очжээ.

Синьхуа агентлагийн мэдээ:  Ерөнхий сайд Ли  Кэчян Хятад-Төв, Зүүн Европын удирдагчдын VI уулзалтад оролцон, Унгарт албан  ёсны айлчлал хийх болно.

Унгарын ерөнхий сайд Виктор  Орбаны тэргүүлсэн Засгийн газрын сайд нар нисэх онгоцны буудалд очиж угтан авсан  байна. 

Ли Кэчян: Энэ жил Хятад-Төв,  Зүүн Европын орнуудын “16+1 хамтын ажиллагаа”-г хөгжүүлсэн 5 жилийн ой тохиож  байна. 5 жилийн турш, “16+1 хамтын ажиллагаа” үүсэж хөгжин, багаас их болж, үнэн  бодит төслүүд, ажил хэрэгч хамтын ажиллагаа нь хоёр талын ард түмэнд үр өгөөж  өгчээ. “16+1 хамтын ажиллагаа” -нь Хятад, Европын хамтын ажиллагааны бүрэлдүүн  хэсэг болсны хувьд Төв, Зүүн Европын орнуудын хөгжилд тус болсноор барахгүй,  мөн Европын тэнцвэртэй хөгжлийг ахиулсан байна гэжээ.

"16+1 хамтын ажиллагаа"-ны  удирдагчдын уулзалтад оролцох явцад, Ли Кэчян Төв, Зүүн Европын орнуудын  удирдагчтай хамт ирээдүйн хамтын ажиллагааны хөтөлбөрийг төлөвлөж, хамтын  ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцон, сэтгүүлчтэй уулзалт  хийж, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын эдийн засаг, худалдааны 7-р форум, "16+1  хамтын ажиллагаа" байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд  оролцохын зэрэгцээ Төв, Зүүн Европын орнуудын удирдагчтай хоёр талын уулзалт  хийх болно.

Унгарт айлчлах хугацаанд,  Унгарын ерөнхий сайдтай хэлэлцээ хийж, ерөнхийлөгч зэрэг удирдах хүмүүстэй  уулзах болно. Сайн-Өлзий

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл