Ли Кэчян асуултад хариулахдаа: Хятад Америкийн эдийн засаг худалдааны цар хүрээ хөгжиж, өнөөгийн хэмжээнд хүрсэн нь зах зээлийн хүч, худалдааны дүрэмд түшиглэснээс болсон юм. Мөн чанартаа харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрсэн явдал юм. Худалдааны дайн хийвэл, хэн нь ч ялахгүй. Худалдааны тэнцвэргүй асуудал оршиж буйн хувьд Хятад, Америк хоёр тал бодит, оюунлаг байр суурийн дагуу, ихийг бүтээн хэмжээг нэмэх замаар худалдааны тэнцвэрийг ахиулж, хэлцэл зөвшилцлийг баримтлан, санал зөрөлдөөн, зөрчил маргааныг зохицуулах ёстой гэжээ.
Америкийн хөрөнгө оруулалтын Старр группийн ТУЗ-ийн дарга Моррис Грийнберг, Хятад Америкийн худалдааны өнөөгийн зөрчил мөргөлдөөний асуудлыг дурдах үед, Ли Кэчян тэмдэглэхдээ: Хятад Америкийн эдийн засаг, худалдааны цар хүрээ хөгжөөд өнөөгийн хэмжээнд хүрсэн нь зах зээлийн хүч, худалдааны дүрэмд түшиглэснээс болсон юм. Мөн чанартаа харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрсэн явдал юм. Худалдааны дайн хийвэл, хэн нь ч ялахгүй юм гэжээ.
Ли Кэчян тэмдэглэхдээ: "Олон улсын хамтын нийгэмлэг олон талт худалдааны системийг хамтдаа хамгаалж, худалдааны ивээх үзэл, ганц талт үзлийг тодорхой эсэргүүцэх ёстой. Худалдааны дайн хийвэл, хэн нь ч ялахгүй. Худалдааны тэнцвэргүй асуудал оршиж буйн хувьд Хятад, Америк хоёр тал бодит, оюунлаг байр суурийн дагуу, ихийг бүтээн хэмжээг нэмэх замаар худалдааны тэнцвэрийг ахиулж, хэлцэл зөвшилцлийг баримтлан, санал зөрөлдөөн, зөрчил маргааныг зохицуулах ёстой. Эс тэгвэл хоёр орон төдийгүй дэлхий дахинд ашиггүй болох юм" гэжээ.
Хуралд оролцсон гадаадын төлөөлөгчид илэрхийлэхдээ: Хятадын хөгжил нь дэлхий дахинд хөгжлийн улам их боломж нээнэ гэдэгт итгэж байна. Хятадын өөрчлөлт нээлтийн ахицад идэвхтэй оролцож, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхэд бэлэн байна гэжээ. Форумд оролцож буй гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, Apple Inc компанийн тэргүүн гүйцэтгэгч Тим Күүк хэлэхдээ: "Ли Кэчян ерөнхий сайд бидэнтэй чин сэтгэлээсээ ярилцсанд талархаж байна. Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Хойшид Хятадын өөрчлөлт нээлтийн том хаалга улам их нээлттэй болохыг бид бүхэн хүсэж байна" гэжээ.
