
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, ХКН-ын Төв Хорооны бүх талаар шинэчлэлийг гүнзгийрүүлэх удирдах багийн дарга Ши Жиньпин 01 дүгээр сарын 13-ны үдээс хойно ХКН-ын Төв Хорооны бүх талаар шинэчлэлийг гүнзгийрүүлэх удирдах багийн хоёрдугаар хурлыг даргалан хуралдуулж, чухал үг хэлсэн байна.
Тэрээр хэлсэн үгэндээ: - Үзэл санаагаа дахин чөлөөлж, шинэчлэлийг дахин гүнзгийрүүлэн, ажлаа дахин сайн хийж, бүх талаар шинэчлэлийг ахиулах шинэ эхлэлээс шинэ амжилтыг бий болгоно гэжээ.
Хурлын үеэр “ХКН-ын Төв Хорооны холбогдох албаны ХКН-ын XIX их хурлын чухал шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх хуваарилалтын төсөл”, “ХКН-ын Төв Хорооны бүх талаар шинэчлэлийг гүнзгийрүүлэх удирдах багийн 2018 оны ажлын тухай”, “ХКН-ын Төв Хорооны бүх талаар шинэчлэлийг гүнзгийрүүлэх удирдах багийн 2017 оны ажлын тайлан”-г хянан баталсан.
Мөн хурлаар “Күнзийн институтийн шинэчлэл, хөгжлийг ахиулах тухай удирдамж”, “Нэг бүс нэг зам” маргааныг шийдвэрлэх механизм ба байгууламжийг байгуулах санал зэргийг хянан батлав.
