Ярилцлагад оролцогчдын олонхи нь уламжлалт хятадын анагаах ухааныг хүчтэй зөвшөөрөх саналтай байж, тахлын эсрэг тэмцэлд Хятадын уламжлалт анагаах ухаан чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгож, Хятадын уламжлалт анагаах ухааны хөгжлийг үргэлжлүүлэн дэмжинэ гэж мэдэгдлээ. Ярилцлагад оролцогчдын зарим нь Хятадын уламжлалт анагаах ухааныг сурталчлахад хүндрэл бүрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд “Хятадын анагаах ухааныг итгэх, хайрлах, хэрэглэх” уур амьсгалыг бүрдүүлэхэд урт хугацаа зарцуулна гэсэн байна.
Ярилцлагад хамрагдсан хүмүүсийн 80 гаруй хувь нь Хятадын анагаах ухаан нь уламжлалт хятадын соёлын мөн чанар, олон өвчнийг эмчлэхэд давуу талтай, эрүүл мэндийн талаархи цогц үзэл бодол гэж үздэг.
Хятад анагаах ухаан нь урт удаан түүхтэй, гүн гүнзгий мэдлэгтэй бөгөөд мянга мянган жилийн турш тахал өвчний эсрэг тэмцэлд Хятадын уламжлалт анагаах ухааны тахлаас сэргийлэх онолын систем ба эмчилгээний аргууд аажмаар бий болжээ. Хятадын анагаах ухаан нь хятад үндэстний эрүүл мэндийг хамгаалахаас гадна, бүх хүн төрөлхтний эрүүл мэндэд чухал хувь нэмэр оруулдаг юм.
Тэгэхээр олон нийт хятад эмийг ихэвчлэн хэрэглэдэг үү?
Хөлрөх, хоргүйжүүлэхээс эхлээд өвлийн өвчнийг зун эмчлэх (Зун бол биеийн хүйтнийг арилгах хамгийн сайн улирал) хүртэл ярилцлагад оролцогчдын талаас илүү хувь нь өдөр тутамын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Хятадын анагаах ухааныг ашигладаг.
Насны хувьд дундаж насны болон өндөр настнууд залуу хүмүүсээс Хятад эмийг илүү хүлээн авдаг.
Тоо бүртгэлээс үзэхэд Үхан хотын 16 түр эмнэлэгт нийт 11,740 өвчтөн эмчлүүлж, түр эмнэлэг бүр нь 4-8 хятадын анагаах ухааны мэргэжилтнүүдээр тоноглогдсон бөгөөд өвчтөний 99,93 хувь хятад эм хэрэглэсэн юм.
Хятадын анагаах ухаан нь коронавирусын халдвараас сэргийлэх, эмчлэх, илааршихад чухал үүрэг гүйцэтгэсэнд бид үүгээр жишээ болгон уламжлалт Хятадын анагаах ухааныг өв залгамжлал, инноваци, хөгжлийг дэмжих ёстой байна.
