solongonews
Муж дамнасан хамтын ажиллагааны Хятад-Европын галт тэрэг хөдлөв
2020-11-19 11:57
Муж дамнасан хамтын ажиллагааны Хятад-Европын галт тэрэг хөдлөв

  100 стандарт чингэлэг ачсан "Хил дамнасан цахим худалдааны Европын тусгай галт тэрэг" 11-р сарын 18-ны үдээс хойш И-У гийн баруун буудлаас хөдөллөө. Энэ галт тэргийг БНХАУ-ын Хятад, Европ чиглэлийн галт тэрэгний үйл ажиллагааны 11 платформ хамтран ажиллуулж байгаа бөгөөд энэ нь Хятад дахь олон муж, бүс дамнасан хамтын ажиллагааны Хятад-Европын галт тэрэг юм.

Тус галт тэрэг өдөр тутмын хэрэгцээт зүйлс, жижиг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашины сэлбэг, нэхмэл даавуунаас гадна шуудангийн илгээмж, хил дамнасан цахим худалдааны боодол ачсан. Нийт өртөг нь ойролцоогоор 1 сая 440 мянган ам.доллар. И-У төмөр замын буудлаас хөдлөөд Шиньжяны Алаг-Уулын боомтоор дамжин 16 хоногийн дараа Бельгид хүрнэ.

Хятадын тээврийн нийгэмлэгийн "Бүс ба зам" ложистикийн салбарын тухайд:

- Статистикийн мэдээгээр 11-р сарын 05-ны байдлаар Хятад-Европын чиглэлээр ажилласан ачааны галт тэрэг 10 мянга 180-д хүрч, 927 мянган стандарт чингэлэг тээвэрлэж, ачилтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсөж, Европын 21 орны 92 хотод хүрсэн байна гэж хариуцлагатайгаар хэллээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл